Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору

 Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийг­мийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажил­лагааны чадавхийг бэх­жүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

 Даатгуулагчид хял­бар аргаар шимтгэл төлөх боломжийн тал­аар танилц­уулахаар бэлтгэлээ. Японд иргэд хэрэглээний төлбөрөө заавал банкинд очил­гүйгээр, данснаасаа шууд суутгуулах үйл­чилгээг ашигладаг. Тухайлбал, цахилгаан, газ, ус, нийгмийн даатгалын шимт­­гэл, орлогын албан татвар зэрэг төлбөрийг нэхэмжлэлийн дагуу бэл­нээр банкин тушаах болдог. Гэхдээ япончууд дансны дугаараа тухайн байгууллагуудад мэдэгдэн, төлбөр төлөх хугацаа болоход тухайн хүний данснаас шууд суутгах боломжтой юм. Ингэснээр цаг хэм­нэн, илүү хялбар болж байна. Нийгмийн даат­галын шимтгэлийг заавал очиж төлөх шаард­лагагүй, мартаж хугацаа хэтрүүлэх асуудал ч гарах­гүй. Энэ үйлчилгээ нь тухайн байгууллагын хувьд ч давуу талтай. Шим­тгэл төлөхөөр ирэх даатгуулагчид цөөр­с­нөөр, үйлчилгээ үзүүлдэг хэлтсийн ажилт­­нууд иргэдэд тэтгэв­рийн зөвлөгөө өгөх, шим­тгэлийн өртэй аж ахуйн нэгж­үүдийг шал­гах зэрэг өөр ажил гүйцэтгэх боломжтой бол­но.Автоматаар суутгах үйлчилгээ нь энэ мэт олон давуу талтай учраас Японд хэрэглээг  улам нэмэгдүүлэхээр зорьж, шимтгэлийн “хөн­гөлөлт”-ийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлээ бэлнээр төлөх бус дансаар суутгуулдаг тохиолдолд тодорхой хэмжээгээр мөнгөн дүнг хөнгөлдөг байна.

Microsoft PowerPoint - Niitlel-77-å‘£åº§å¼Łã†“è Microsoft PowerPoint - Niitlel-77-å‘£åº§å¼Łã†“è

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин