Т.САЙХАН
Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан сэтгүүлч М.Наранбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд “Мобиком корпорацийн эзэмшдэг “Мобиком Нэтворк” компани Монголын интернетийн хэрэглээг бүхэлд нь хянаж байна. Энэ компанийн ихэнх хувийг Голланд улсад бүртгэлтэй Японы компани эзэмшдэг бол ердөө 1.15 хувийг нь “Ньюком” компани эзэмшиж байна. “Мобиком Нэтворк” компанийг нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй гээд Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхийг цуцалсан байдаг. Гэтэл тус компани Захиргааны шүүхэд ханджээ. Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл гэдгийг хуралдуулж, Харилцаа холбооны зохицуулах хороог зөвшөөрлийг нь буцааж олгохыг үүрэгдсэн. Захиргааны хэргийн шүүх хуралдаад цуцалсан эрхийг нь нээх шийдвэр гаргасан гэлээ. Энэ нь монголын шүүхийн байгууллага хэрхэн шударга ажиллаж байгааг харуулж байна” гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин