Ч.ГАНТУЛГА

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд 16 дахь жилдээ зохион байгуулсан Олон улсын хүмүүнлэгийн эрх­зүйн мэтгэлцээний тэм­цээнд орол­цожБичгийн төрөл”-д анх удаа хүрэл медаль хүртсэн амжилттай иржээ. Багийн гишүүн Г.Энх-Амгалан тэмцээн болон сургуулийнхаа тухай ийн ярилаа.

30122350_1928913604089352_733527092_o

 Энэхүү тэмцээн нь Ази-Номхон далайн ор­нуу­дад хуулийн чиг­лэ­лээр сурч буй оюутнуудын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогддог олон улсын тэмцээн юм. Олон улсын гэрээ, конвенц, дээр үндэслэж гаргасан зохио­мол хэрэг буюу то­хиол­долыг хэрэглэх бай­д­лаар өрсөлддөг. Мэт­гэлцээн нь хуулийн зохицуулалтыг судлах, ана­лиз хийх, үндэслэл бүхий гаргалгаагаа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Шүүхийн мэтгэлцээний тэм­цээний оролцоо, эзэл­сэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сур­гуулийн чансааг тог­тоо­ход чухал үзүүлэлт болдог байна. Тэмцээний тухай Монголын багийн гишүүн Г.Энх-Амгалан “Энэ удаагийн тэмцээнд 21 орны 25 шилдэг баг өрсөлдсөн. Манай багт Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн II дамжааны оюутан Б.Мягмар­дорж, болон Г.Энх-Амгалан миний бие, Олон улсын эрх зүйн IV дамжааны  оюу­тан Б.Итгэл, III дамжааны оюутан А.Мандуул нар багтсан. Харин дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Д.Ганга­баатар ажиллалаа. Эх­лээд бид цаанаас өгсөн тохиолдлын дагуу судалгаагаа хийдэг. Ин­гээд прокурор болон өм­гөө­­лөгч талаасаа хоёр удаа мэтгэлцдэг. Үүний өмнө тайлбараа гар­гаж өгнө. Энэ ү­н­дэс­лэлээр яллаж байна эс­вэл энэ, энэ үндэс­лэ­лээр энэ хүн гэмт хэрэгт хол­боо­гүйг тогтоолоо гэх жишээний. Энэ тэмцээнд өмнө нь манай улсаас дөрвөн баг оролцож байсан юм билээ. Тэмцээний бүх үе, шат англи хэл дээр явдгаараа онцлог. Энэ жилийн хувьд Бээжин болон ХонгКонгийн баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэм­цээнээс хэрхэн тайл­бар зөв хийх вэ, шүүгчдэд яаж өөрийгөө ойл­гуулах, ямар өнц­гөөс тайлбарлавал ха­риултаа ойлгомжтой болгож чадах гээд олон зүйлийг сурлаа. Энэ даш­­рамд сургуулийнхаа захиргаанд талархал илэрхийлье. Биднийг тэмцээндээ оролцох бүх боломжийг хангаж өг­сөн. Манай сургууль хамгийн шилдэг нь гэж он­­цол­­моор байна. Миний хувьд төгсөөд эрхзүйч болно. Удахгүй элсэлтийн шал­галт эхэлнэ. Хэрэв хуулийн чиглэлээр сурах хүсэлтэй бол манай сур­гуулийг сонгоорой гэж зөвлөмөөр байна” гэсэн юм. Тэмцээнийг Олон улсын гэмт хэргийн шүү­хээс шүүгчид ирж шүүдэг аж. Тэмцээний тэргүүн байрт Энэтхэг, дэд байрт Бээжингийн их сургууль оржээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин