С.УЯНГА
Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээ авахын тулд 100 айл дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хэдэн цаг дугаарладаг байдлыг халлаа.
Учир нь энэ сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Ингэснээр иргэд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт харъяаллын дагуу очиж гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
100 айл дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраар өдөрт 21 аймаг, нийслэлийн 800 гаруй иргэн үйлчлүүлдэг байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин