С.САРУУЛ
Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилж байгаа аж. Өнөөдөр /2018.04.02/ Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд Ариель Бергамино нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болох бөгөөд Уругвай Улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болж байгаа юм.
Дээрх хэлэлцээр нь хоёр улсын Засгийн газар баталснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Эх сурвалж: www.polit.mn