АТГ-ын дарга Х.Энхжаргал нэг айхтар дайсантай. Тэр нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан юм.
Г.Баасан бол өмнө нь Чөлөөт ахмадын холбооны дарга байсан. Яггүй тэмцэгч эмэгтэй. Яаж яваад АТГ-ын даргатай салахын аргагүй хонзонтой болчихсон юм, бүү мэд.
Уг нь Г.Баасангийн өнгөрсөн жилүүдэд хийсэн тэмцлийн зорилго, АТГ-ын даргын ажлын чиг үүрэг хоёр хоорондоо яв цав нийцэх учиртай баймаар юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг огцруулна гэж биш хамтарч ажиллаад, дэмжээд явах хэмжээний үүх түүх Г.Баасанд байдаг юм.
Гэсэн ч ямар шалтгаанаар юм бүү мэд. Энэ эмэгтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга болуутаа л АТГ-ын дарга руу ноцож эхэлсэн билээ.
Г.Баасангийн ингэх болсон шалтгааныг улстөртэй, нэр бүхий улстөрчтэй холбоод ярих л юм. Харсан үзсэн, хажууд нь байсан биш, яаж мэдэхэв.
Юутай ч Г.Баасан дарга саяхан АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа гэж мэдэгдэв. Залгуулаад зарим хэвлэлээр АТГ-ын дар