Б.ДАМДИН-ОЧИР

 2017 оны есдүгээр сарын 29. НИТХ-аар Засаг дарга Су.БатболдынАз жаргалтай хотхөтөлбөрийг батлав.

Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийгбазаж”, хэрэгжүүлэхээр боловсруулсан Су.Батболдын 2020 оныг хүртэлх ажлын төлөвлөгөө нь тэр юм.

Аз жаргалтай хотхөтөлбөр их гоё. Зарим нэгээс нь дурдвал, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “...ЭмээлтэдХөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, НалайхадБарилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”,  Багануур дүүрэгтБагануур үйлдвэрлэл, технологийн парк”, Багахангай дүүрэгтХөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркбайгуулна. “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэлхөтөлбөрийг хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төвбайгуулна. “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барина. “Улаанбаатар тусгай бүсбайгуулна. “Улаанбаатар брэндбий болгоно. “Шөнийн Улаанбаатархөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөшигийн хөндийдАэро ситихот байгуулна. Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ.”Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого-тогтвортой амьдрал”, “Ухаалаг Улаанбаатар”, “Гудамж”, “Дугуйн замхөтөлбөр хэрэгжүүлнэгээд л амыг нь тосолмоор сайхан хөтөлбөр дэвшүүлсэн.

Харин өнөөдөр тэрээр уншихад ч нүд чилэм энэ олон ажлын хэдийг нь эхлүүлж, хэдийнх нь шав суурийг тавьчихав. Гэтэл Су.Батболд даргын ажиллах хугацаа талдаа орчихлоо. Барьж, байгуулаад бужигнуулж эхэлдэггүй юм гэхэд зураг төслийг нь боловсруулсан нь хэд байгаа бол доо. Энэ асуултад Су.Батболд дарга юу гэж хариулах бол?

Лав нийслэлийн иргэдийн хувьдАз жаргалтай хотболгохоор хийнэ гэсэн энэ амлалтууд нь цонхны цаадах чихэр хэвээрээ л байгаад байгаа.

Су.Батболд даргын ажил авснаасаа хойш хийсэн ажлуудыг бид мэднэ дээ.

Хотын түгжрэлийг бууруулна гээд зарим уулзвараар баруун гар тийш эргэхийг хориглосон. Дүнд нь түгжрэл улам нэмэгдсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүртэл оролцож байж түүнийг нь болиулсан.

Улаанбаатар шөнийн гэрэлт гудамжтай боллоо л гэсэн. Нээлт хийгээд л сүртэй гэгч нь гэрлийг нь асаасан. Гэтэл тэр нь олигтой гэрэлтэй гудамж болж чадаагүй. Дараахан нь Эрдэнэт хот хамаагүй бага төсвөөр хавьгүй илүү шөнийн гэрэлт гудамж тохижуулсан байгаа юм.

Өөр яалаа даа. Нийслэлийн өвлийн утааг бол Су.Батболд даргатай яриад ч нэмэргүй байх. Хотын биш Засгийн газрын асуудал болсон. Цэвэрлэх байгууламжийг бас Засгийн газар л нэг тийш болгож магадгүй гэсэн горьдлого үнэрийг нь мэддэг иргэдэд бий.

Бас хотын эргэн тойронд гараад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнийг дарчих болов уу гэж Су.Батболд даргад ихээхэн найдлага тавиад байгаа. Уг нь Хотын дарга ХААИС төгссөн болохоор иргэд ингэж итгээд байгаа хэрэг. Гэвч шүлхий нь хоёр жил хэвэндээ өнжлөө. Хотын төсвөөс хэдэн арван саяар нь энэ өвчнийг дарна гэж хөрөнгө зарсаар өнөөг хүрч байна. Шүлхий хэвээрээ, төсөв үрэгдсээр л байна гэсэн үг.

Харин Су.Батболд даргыг ирснээс хойшалга болсонажил бол их ээ. Хэдхэн сарын өмнөхийг хүртэл Э.Бат-Үүлийн үед явж байсан олон сайхан төсөл нам унтарсан.

Гудамж төслийн хүрээнд өчнөөн төчнөөн уулзвар, зам барив. “Гандан хүрээ гудамжгэж жищиг болохуйц аятайхан орчныг гэр хороололд бий болгосон. Дахин төлөвлөлт хийж, нийслэлийн нэлээд хэсгийн гэр хорооллыг байшин хороолол болгож чадсан. Өнөөдөр тэр бүгдийн аль нь ч үргэлжлэхгүй байгаа нь харамсалтай. Ядаж нэрийг нь өөрчлөөд цааш явуулбал хэтдээ хотын хөгжилд тустай байсан гэдгийг олон хүн ярьдаг.

Үүнээс гадна Су.Батболдын Хотын дарга болоод ойр дотныхноо албан тушаалд томилсон, томилогдсон зарим албан тушаалтан нь тендерийн асуудалд нэр холбогдож эхэлсэн тухай мэдээлэл ч бас бий.

Су.Батболд даргын ажил товчхондоо иймэрхүү л байна. Насаараа хууль тогтоож явсан болохоос ажил гүйцэтгэж яваагүй түүнд Хотын даргын ажил хүнд байж ч болох юм.

Гэвч дахиад хэлэхэд, түүний ажиллах хугацаа нь талдаа орчихоод байхад аз жаргалтай  болгоно гэж амласаар л сууж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин