Ч.ОЛДОХ

 МАХН-аас Бүгд Найрамдах Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгыг Эх орончдын өдрийг тохиолдуулан орон даяар эхлүүлсэн. Нээлтийн ёслолд 21 аймаг, есөн дүүргээс улс орны салбар  бүрийн төлөөлөл, Монгол Улсаа хөгжил дэвшлийн замд түүчээлж ирсэн Хөдөлмөрийн баатрууд оролцсон юм. Монгол  Улсын Геологи, уул уурхайн сайд асан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц ингэж ярьж байна.

 -Та 1992 оны Үндсэн хууль батлагчдын нэг. Өнөөдөр Үндсэн хуулийн эргэн тойронд үүсээд буй асуудлыг юу гэж үздэг вэ?

-Өнөөдрийн бидний мөрдөж байгаа  Үндсэн хууль бол төгөлдөр хууль биш. Тэгэхээр Үндсэн  хуулийг баталсан түүхэн үеэс  “Чухам яагаад Үндсэн хууль ийм болчиховгэх асуулт урган гарна. Өнөөдөр 1992 оны Үндсэн хуулийг баталсан 430 хүнээс амьд сэрүүн 200 гаруй хүн бий. Бидний 430 хүн хоёр жил тойрон Үндсэн хуулийн төслийг ард түмнээсээ асууж, тэдний хүсэл эрмэлзлэлд зохицуулж, зах зээлийн эдийн засагт шилжихийн  тулд баталсанҮндсэн хуулийг хамгийн эхэнд юу гэж бичсэн байдаг вэ гэвэлМонголын ард түмэн бид: Даян дэлхийд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаа зарлан тунхаглаж байнагэж бий. Энэ өгүүлбэрийг нь авч хаячихаад Үндсэн хууль гээд хэлэхээр хуулийн агуулга гажсан. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд ард түмнээс асуулгүйгээр, тэр бүү хэл энэ хуулийг тогтоосон депутатуудтай зөвлөлдөлгүйгээр намын бүлгийн гишүүд нь төр, ард түмнийг орлоод гарын үсэг зураад өөрчлөлт оруулсан. Үүгээр хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлалыг барьсан хуулийг батлах боломжийг алдсан. Үүнийг тухайн үеийн намын бүлгүүд хийсэн. Намын бүлэг бол эрх ашгаараа нэгдсэн нийгмийн улс төрийн байгууллага. Нийгмийн улс төрийн байгууллага ард түмнээс асуулгүйгээр Үндсэн хуульд оруулсан долоон заалт бол хууль бус юм.

-МАХН-аас эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг  батлуулахаар орон  даяар эхлүүлж буй санал асуулгын нээлтийн ёслолд та үг хэлж, дэмжиж оролцлоо. Та энэ хуулийн төсөлтэй санал нэг байна уу?

-Бид өнөөдөр ямар байгааг Монголын ард түмэн харж байгаа. Энэ хуулийн агуулга, амин сүнс, учир утга эндээс харагдана. Би бол хөдөөгийн эгэл жирийн малчны хүү. Төр засгийнхаа дэмжлэг, түмэн олныхоо түшгээр өндөр боловсрол эзэмшиж, улс эх орныоо ирээдүй, хөгжлийн төлөө бүхий л амьдралаа зориулж, өнөөдөртэй золгож байна.Цаашид  ч миний эх орон яаж хөгжих бол гэсэн ирээдүй, зөгнөлийг би өнөөдөр, өдөр тутам харсаар байна. Ард түмнийхээ амьдрал,сайн сайхан бүхнийг энэ яваа насандаа дахин дахин үзэх юмсан гэж бодож, мөрөөдөж явдаг. Манай орон юугаар баян бэ, түүгээрээ  хамгийн түрүүнд түшиглэн хөгжих ёстой. Бидний үеийн туулсан амьдрал хэдэн зууны туршид Монголын бэлчээрийн мал аж ахуй, Монголын асар уудам нутаг байсан. Түүний хүчинд та бид өнөөдөр Монгол гэдэг нэрээ хадгалж, монгол хүн гэж дэлхийд нүүр  бардам алхаж яваа. Миний бие ЗХУ-д асар том эрдэмтдийн шавь болж, Монгол Улсын ашигт малтмалын тухай мэддэг болсон. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, 2000 он хүртэл өөрсдийн газрын баялгийг эрх мэдлийн хэмжээнд бүрэн дүүрэн эзэмших тийм боломжийг эдэлж ирсэн. Тэгвэл Монгол орны хөгжлийн ирээдүй, гүн боловсруулсан ашигт малтмалынхаа баялгаар ойрын хугацаанд бүрэн хөгжих боломж бий гэдгийг Монгол Улсын нийт геологичдын нэрийн өмнөөс  бахархалтайгаар хэлэх байна. Бидний олсон бүхэн хүний гар дээр, нийгмийн төлөө хэрэглэгддэг болох тийм нөхцөл  бийзөвхөн манай уурхайчид, Монголын металлургийн инженерүүд, 90 хувь нь дэлхийн түвшинд хүрсэн Монголын сэхээтнүүд түүнд хөтлөх ёстойӨнөөдөр бидний зорилго юунд орших ёстой вэ гэвэл энэ л дээ.

-Энэ тухайгаа та 1992 онд хэлж байсан юм уу?

- Үүний төлөө миний бие 1992 оны Үндсэн хуулийг батлалцахад бие даасан депутатуудын бүлгийн ахлагчийн хувьд О.Дашбалбарынхаа дэргэд хамтран ажиллаж зүтгэж байсанЯаж улс орон минь хөгжих вэ, ямар төрийн тогтолцоог тогтоох вэ гэдэг Үндсэн хуулийн гол асуудал байсан. АИХ-ын депутатууд засаглалын хуваарийн талаар маргалдаж, Их хурлыг хуралдуулахгүй гацаанд орууллаа гэдэг шүүмжлэл хүртэл хүлээж явсан. Бидний гол зорилго өнөөдөр МАХН-аас дэвшүүлж байгаа засаглалын хуваарийг тэртээ 1992 онд бид дэвшүүлж байсан юм. Монгол төр нэг толгойтой, нэг эзэнтэй, бүгд түүнийгээ тойрч нийгмээ хөгжүүлж ирсэн түүхийг бидний туулсан 70 жилийн амьдрал өгүүлж байна биш үү. Тийм учраас би МАХН-ын гишүүний, тодруулбал гурван үеэрээ энэ намын гишүүн яваагийн хувьд  энэ намын эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн үндсэн зарчмыг дэмжиж байгаа.

-Үндсэн хууль батлах эрхийн тухайд та юу хэлэх вэ?

-Үг үсэг, өгүүлбэр тус бүр нь янз бүрийн асуудлууд гарч болно. Үүнийг хэн нэг хүн, аль нэг нам, хэн нэгэн улс төрийн хүчин тулган батлах эрхгүй. Үүнийг батлах нь зөвхөн Монголын ард түмэн, жирийн иргэд бидний мэдэх хэрэг. Иймээс дор бүрнээ саналаа боловсруулж орохыг ард түмэндээ  цаашид ч уриална. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин