Д.ОЮУН

 ОХУ-ын талаас Эрдэнэтийн хувьцааг авахад төрийн мөнгө ашиглаагүй гэдэг нь шүүх хурлын явцад нотлогдож эхэлжээ.

Оросын талаас худалдан авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид бүртгэх шийдвэр гаргасаныгМонгол зэскорпораци эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан. Үүнийхээ дагуу тэд Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд энэ оны нэгдүгээр сард ханджээ. Харин шүүхээс энэ талаар хянаж үзээд Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлжээ.

Монголын зэскорпорацийг шүүхэд хандаж байх хугацаанд ТӨБЗГ нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг сольж, бүр ногдол ашиг зарлан гүйлгээг хийлгүүлэн авсан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогджээ. Мөн ТӨБЗГ, шинэ ТУЗ нь тус үйлдвэрийн орон тоог нэмэх, захирлуудын тоог өсгөх бүтцийн өөрчлөлт хийх, 2018 оны худалдан авах төлөвлөгөө, ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, ерөнхий захирлын гэрээний дүгнэлт, тендерийн жагсаалтыг батлахаар яаравчлан ажиллаж байх энэ мөчид шүүхээс Засгийн газрын 7-р тогтоол, ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын дүрэм баталсан болон ТУЗ томилсон тогтоолуудыг түдгэлзүүлжээ.

Захиргааны хуульд акт түдгэлзүүлэх хурлыг долоо хоногийн дотор хийхээр заасан байдаг бол ТӨБЗГ-аас хурлыг хойшлуулахаар удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан нь шинээр томилогдсон ТУЗ-өөс томоохон үнийн дүнтэй асуудал шийдвэрлэх оролдлого хийж байсан гэх хардлага төрж байна.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй төрийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд өөрсдийн цалин хангамж урамшууллын хэмжээг батлах, захирлуудын тоог өсгөх, томоохон дүнтэй худалдан авалтын жагсаалтыг хэлэлцэх зэргээр Монгол зэсийн төлөөлөл байхгүй нэг сар гаруйн хугацаанд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн бололтой

Шүүхээс ийнхүү түдгэлзүүлснээр 2018 он гарсны дараа төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ нь цаашид хуралдах, асуудал шийдвэрлэх чадамжгүй болсон гэсэн үг юм.

Албан бус эх сурвалжаас өгсөн мэдээллээр энэ удаагийн шүүх ажиллагаанд нилээд ноцтой баримтууд цугларч байгаа бололтой. Тухайлбал жил дамнан яригдсан Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэж “Монгол зэс”-ийг буруутгаж байсан нь ор үндэсгүй худал болох нь баримтаар нотлогдож эхэлжээ. Монгол зэс нь удаа дараа Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй гэж мэдэгдэж байсан ч төрийн байгууллагуудаас лавлагаа, тодорхойлолт огт гаргаж өгдөггүй байжээ. Гэвч энэ удаагийн засгийн газрын шийдвэрт суутган тооцох тухай асуудал орсон нь шүүхээс зарим нэг нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлага гаргасан байна. Тодруулбал Хөгжлийн банк, Монголбанк нь шүүхээс шаардсанаар Монгол зэс корпораци нь дээрх хоёр байгууллагаас ямар ч зээл авч байгаагүй тухай мэдэгдлийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Албан бус эх сурвалжаас өгсөн мэдээллээр энэ удаагийн шүүх ажиллагаанд нилээд ноцтой баримтууд цугларч байгаа бололтой. Тухайлбал жил дамнан яригдсан Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэж Монгол зэсийг буруутгаж байсан нь ор үндэсгүй худал болох нь баримтаар нотлогдож эхэлжээ. “Монгол зэснь удаа дараа Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй гэж мэдэгдэж байсан ч төрийн байгууллагуудаас лавлагаа, тодорхойлолт огт гаргаж өгдөггүй байжээ. Гэвч энэ удаагийн засгийн газрын шийдвэрт суутган тооцох тухай асуудал орсон нь шүүхээс зарим нэг нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлага гаргасан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин