Б.ДАМДИН-ОЧИР

 Хуулиар бол хир халдаамгүй хэдэн газар Монголд бий. Нэг нь Үндсэн хуулийн цэц юм. “...Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг. ...Цэц бол Үндсэн хуулийн үнэнч хамгаалагч юм. ...Цэцийн шийдвэрээр Монголын төр, иргэдийн эрх ашиг хамгаалагддаг. ...Тийм учраас Цэц бол шударга ёсыг тогтоогч, Цэцийн гишүүн бол хамгийн шударга хүнгэдэг ойлголт бидний тархинд суусан.

Гэвч бодит байдлыг харвал энэ нь зүгээр л цаасан дээрх тунхаг төдий зүйл болж хувирчээ. Учир нь олон хүн “...Цэц Үндсэн хуулийг хамгаалж чаддаг уугэдэгт эргэлздэг болсон байна.

Ингэж эргэлзэх шалтгааныг Үндсэн хуулийн цэцийнхэн өөрсдөө тавиад байгаа юм. Гэхдээ үүнд нь нөлөө бүхий улстөрчид буюу дарга нар оролцдог.

Энэ Цэцийн гишүүний томилгооноос эхэлнэ. Цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Дээд шүүх санал болгодог. Гэхдээ томилох эсэхийг УИХ л шийднэ. Нэг үгээр, Цэцийн гишүүдийг тухайн цаг үед эрх барьж буй УИХ дахь олонхийн бүлэг томилдог болж таарч байгаа юм. Энэ нь өнөөдрийн нөхцөлд хэр зохицдог юм бүү мэд.

Нэгэнт ийм байдлаар улс төрийн үзэмжээр томилогдсон Цэцийн гишүүн томилсон этгээддээ чих зөөлөн хандах нь тодорхой. Монгол хүний араншингаар хариу тус үзүүлж таарна. Чухамдаа ингээд л Цэцийн үндсэн үүргийг умартуулж, Үндсэн хуулийгхашаа”-гүй болгочихож байгаа юм.

Үүнийг нотлох жишээ олон байна.

Хамгийн сүүлд, энэ оны нэгдүгээр сарын 31-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болжээ. Тэр хурлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Ерөнхийлөгч бус УИХ-ын дарга болох нь Үндсэн хуулиар тогтоогдож байна гэж үзжээ. Хүнээр нь яривал, манай улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга байснаа УИХ-ын дарга М.Энхболд болчихож байгаа юм. Жаахан маазарч яривал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд унасан УИХ-ын дарга М.Энхболд Цэцийн энэ шийдвэрийн буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хагас дутуу ч гэсэн өөртөө нааж чадлаа гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд Цэцийн дээрх шийдвэрээс зүгээр л улс төр үнэртэж байгаа юм. Юу гэвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийналбан тушаал” 30 шахам жил Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэсэг байж ирсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэц гуравхан сарын өмнө УИХ-ын даргынх байжээ гэдгийг мэдсэн болж таарч байна.

Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, О.Алтангэрэл нарын хуульч залуус УИХ-ын нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавьсан. Д.Гантулга, Б.Наранхүү нарын нэр явж байна лээ. Үнэндээ, ард түмэн шийддэг бол аль хэдийнэ хоёуланг нь эргүүлэн татчихаар нөхцөл байдал нэгэнт үүсчихээд байгаа билээ.

Ийм байтал Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудалд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хамгийн олон жил ажиллаж байгаа Н.Жанцан гуай ихээхэн эмзэглэж хандсан талаар хуульчид мэдэгдэв. Эмзэглэсэн гэдэг нь хуульчдын гомдол түүнд таалагдаагүй гэсэн үг. Н.Жанцан гуай хуульчид руу утсаар ярьж дарамталсан байгаа юм.

Ийм зүйл байж болох уу. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй худалдааны холбоо /хуульчийн хэлснээр/-той байж болно. Энэ нь хувийн харилцаа гэсэн үг. Байж болно. Гэхдээ ийм байлаа гээд заавал Цэцийн ажлын хэсгийг ахалж, найзыгаа, эсвэл дүүгээаврахёстой гэж үү.

Үүн дээрээ Н.Жанцан гуай бүдэрнэ. Ёс зүйн хувьд тэр хариуцлага хүлээх ёстой. Социализмын үеийн хэллэгээр болийм ялзарсан этгээдҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллах эрхгүй юм.

Н.Жанцан гуай тэртээ 1992 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байгаа. Цэцийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан. Гэхдээ 2017 оны тавдугаар сарын 5-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, тэрээр Цэцэд хууль бусаар ажиллаад есөн сар болж байна.

Түүнтэй хамт бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг бас л ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ түүнийг өнгөрсөн намар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагаар солих гээд чадаагүй. Р.Бурмааг нийгэм хүлээж аваагүй юм.

Харин Н.Жанцан гуайн асуудал сөхөгдөхгүй л яваад байгаа. Гэхдээ Д.Наранчимэгийг солих эсэх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж байх үед “...Н.Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэнгэж ЕТГ-ын дарга З.Энхболд тайлбарлаж байв. Сайханмонголтайлбар шүү. Уг нь энд Монгол төрийн ажил яваад байгаа юм шүү дээ.

Н.Жанцан гуайгаас гадна нэг болохгүй хүн Үндсэн хуулийн цэцэд бий. Тэр бол Д.Сугар гэдэг этгээд. ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа тарьсан олон асуудал нь босч ирж байна. Д.Сугар зарим асуудалд холбоотой байж мэдэх, хаашаа ч зайлахааргүй баримт сэлттэй мэдээ, нийтлэл хэвлэлүүдээр бичигдэх юм. Гэвч Д.Сугар Цэцийн гишүүн гээд төрийн хамгаалалттай суусаар байгаа. МИАТ-ийн хэргээс мултарч үлдсэн. БасЭрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг нэгэн компанийн захиралСтандартбанкинд тавьчихсанаас үүдэлтэй асуудал одоо дэгдээд байна. Лондоны арбитрын шүүхЭрдэнэт үйлдвэр”-ээсСтандартбанкинд 99 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэ мөнгийгЭрдэнэт үйлдвэрбуюу Монголын төр төлж магадгүй болоод байна.

Иймэрхүү асуудал Цэцэд их байна. Ийм Цэцэд итгэх арга байна уу?

Ер нь бол энэ бичвэрийн эхэнд хэлсэнчлэн “хиргүй байх”-аар хуульчлагдсан Цэцийг эхлээд цэвэрлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Цэц цэвэршиж байж Монголын Төрийг Үндсэн хуульд нийцтэл цэвэрлэж чадна. Тэгээгүйгээс хэн нэгэн арга Цэцээр, Цэц нь Төрөөр тоглодог болов.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин