МАН-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын үеэр МАХН-ын дэд дарга, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА
- 1992 онд батлагдсан 25 жил мөрдөгдөж байгаа Үндсэн хууль нь өнөөгийн нийгмийн харилцаанд зохицуулах чадамжгүй болж, Төрийн эрх барих дээд байгууллагад нам дамжсан олигархи бүлэглэл бүрэн хяналтаа тогтоож, ард түмний засаглалыг хэрэгжүүлэх боломжгүй болсон.
- Улс төр, уул уурхайн магнат, газрын наймаачид оффшорчид, бүр гэмт хэрэгтнүүд бүрдсэн бүлэглэл, сонгуулиарсонгогчдыг мөнгөөр худалдан авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн тархийг угаах, бодит үнэнийг мушиган гуйвуулах, хууль хүчний байгууллагад нөлөөлж, завхрал гаргаж, Үндсэн хуулийн утга санаа зарчим хэрэгжих боломжгүй болсон. Энэ олигархи бүлэглэл Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой дээр төрийн нэр барьж баялгийг гадаадыханд хямд үнээр худалдаж, хуваан завшиж, олзоо оффшорт хадгалж байна.
- Байгалийн баялаг алт, нүүрс, кокс, зэс бусад баялгийг цөөхөн хэдэн гэр бүлгадаадыхантай хамтран эзэмшиж байна. Дийлэнх олон монголчууд баялгаас ямарч хувь хүртэх боломжгүй болж баян, ядуугийн ялгаа эрс өсч, улс орон сүүлдээ бүхэлдээ туйлдаж, ажилгүйдэл, ядуурал газар авч иргэдийн бухимдал дээд хэмжээнд хүрлээ. Эрх баригчид үүнийг хараагүй дүр үзүүлж байна.
- Хууль хяналт, Шүүхийн байгууллагад, хууль дээдлэх шударга ёсны зарчим бүрэн алдагдаж, улс төрийн хэлмэгдүүлэлт газар авч, АТГ, Цагдаагийн байгууллагаас улс төрийн захиалгаар гэм зэмгүй хүнийг эрүүдэн шүүх, урт хугацаагаар хорих, сэтгэлзүйн дарамтад оруулах явдал хавтгайрсан.
- Монгол орноо нийгэмд эдийн засгийн гүнзгий хямрлаас гаргах, эрчимтэй хөгжлийн замд оруулах, ард түмний эв нэгдлийг хангах, олигархи бүлэглэлийг тараах, улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, нам бусчуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай байна.
- МАХН Монгол улсын тав дахь үндсэн хууль буюу БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулж Монголын бүх ард түмнээр хэлэлцүүлж эхлээд байна. Бид 2016 онд Монголын хуульчид, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор хуулийн төслийг боловсруулж, 2017 оноос эхлээд монгол орноо тойрч 21 аймагт 60 гаруй сумын ард иргэд, Улаанбаатарын есөн дүүрэгт хэлэлцүүлж, одоо гурав дахь удаагаа орон нутагт ажиллаж 60,000 км зам туулж, 80 гаруй мянган иргэдийн санал, дүгнэлтийг бичгээр аваад байна.
- Төрийн мөнгөөр төрийн албан хаагчдийг дайчлан захиргааны аргаар хийсэн хэлэлцүүлэг мөн чанар, ач холбогдолоос эрс өөр юм. Хамтраад хэлэлцүүлвэл сайн үндсэн хуультай болж улс төр, эдийн засаг, эрх зүйн хямралаас гарах гарц болно. Бид ямар нэг байдлаар Үндсэн хуулийн зүйл заалтын нэмэлт, өөрчлөлт яриагүй.
- Монголын эдийн засаг, улс төр, эрх зүйн гүнзгий хямралаас гаргах цогц үндсэн хуулийг боловсруулж, ард иргэдээр хэлэлцүүлж, үүндээ ард иргэдийг эвлэлдэн нэгтгэж, зорилтоо тодорхойлж, хөгжлийн зөв гарцыг сонгож, хамтран ажиллахыг зорьж байна. Ингэхдээ МАН, АН улс төрийн бусад хүчин, нам бусчууд, ТББ-уудыг эх орныхоо төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
- Олигархи төвтэй МАНАН улс төрийн сөрөг хүчнээс зохиомол хэрэгт татаж хэлмэгдүүлдэг, нэр төрийг нь гутаасаар хэвлэл мэдээллээр дайрдаг хуулийн байгууллага, тусгай албыг ашиглан, хууль зөрчин хүнд гэмт хэргүүд үйлдэж, үүндээ ял зэмгүй үлддэг бохир улс төрөө одоо зогсоох цаг болсон.
- Цагдаа, СЕХороо, Шүүх бүгд эрх баригчдад үйлчилдэг, тоглоомын байгууллага болж бүх ард түмний сонголтыг сонгуулийн цахим сүлжээг хэдхэн цаг таслан /VI/26-27 шилжих шөнө /С.Ганбаатарын 14 мянган санал луйвардаж, тагнуулын байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн гэрт гүйцэтгэх ажлын тоног төхөөрөмжөөр бүрэн зэвсэглэсэн гадаадын иргэнийг тусгай ажилтаны хамт оруулж, бичлэг хийлгэж, олон нийтэд цацаж, нэр төрийг нь гутааж доромжлоод одоо хариуцлага хүлээх эзэн олдохгүй байна.
- Энэ бүхэн МАН, АН-ын бүлэглэл Монголын ард түмний өмнө үйлдсэн гэмт хэрэг мөн. Тэрнээс биш хэн нэгэн хүнийг буруутгаад өнгөрөхийг оролдох хэрэггүй.
- Одоо больё. Зогсьё.
- УИХ дарга М.Энхболдоо, Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Баттулгаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ одоо тойрч суугаад улс орны хөгжлийн бодлого гарцаа ярья.
- Сөрөг хүчний удирдагч бусад удирдлагын эсрэг найман жилийн дайнаа дуусгая. Ямар их өш хонзон айдас вэ. Одоо монголын төр нийгмийн зүтгэлтэн, ардчилалын эсрэг С.Зориг шиг устгах аюул байн гэж бид болгоомжилдог.
- Есөн эрүү давсан хүнд Манжийн төр ч Богдын төр ч хүндэтгэлтэй харьцаж байсан. Ц.Нямдоржийн хэлсэн улс төрийн харгис цагдаа болсон Цагдаа, АТГ, Тагнуул бусад байгууллагын завхарлыг зогсоож үйл ажиллагааг нь ард түмэнд нээлттэй болгоё, хууль шударга ёсыг сэргээе.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн мафийн төрөө, ард түмний төр болгоё.
- Өнгөрсөн бүхнийг мартаж, атаа жөтөө, өшөө хорслоо хойш тавьж Монголоо аварья. Эс тэгвэл Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал хүнд байдалд орж гадныхантай нийлсэн хэдхэн олигархи улс орны хувь заяагаар тоглоод дууслаа. Чингэсийн төрийн ариун голомт Монгол төрийг 60 тэрбум төгрөгөөр худалдагдсаар дуусч байна. МАН 65 суудалтай дийлэнх олонхи болоод хоёр жил, АН-ны Ерөнхийлөгч гараад хагас жил гаруй хугацаа өнгөрч байхад ард түмнээс хулгайлагдаж оффшор зоонд аваачсан 20 шахам тэрбум долларын хөрөнгийг Монголд орж ирүүлэх, Монголын байгалийн баялгийг олигархиуд төрийн хэдэн албан хаагчтай хамтран гадагшаа зөөн байгааг хязгаарлах талаар өнөөг хүртэл юу ч хийсэнгүй. Үүнд олон нийт сэтгэл дундуур болж эрх баригчдад итгэх итгэл улам буурч байна.
БНМУ-ЫН ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
НЭГ
Монгол улсаа бид бүгд найрамдах Монгол улс гэж тунхаглан зарлах саналтай байна.
Засаглалын хэлбэрийн хувьд Бүгд найрамдах улс бөгөөд парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг хосолж, аль алины дэвшилттэй чанарыг шингээсэн төрийн тогтолцоотой улс мөн.
- БНМУ-ын төрийн байгууллагын хувьд төр засгийн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэлд хуваагдана.
- Хууль тогтоох эрх мэдлийг улсын бага Хуралдай болон Үндэсний их хуралдай хэрэгжүүлнэ. Хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хадгалж хэрэгжүүлнэ. Шүүх эрх мэдлийн бүх шатны шүүх хадгалж хэрэгжүүлнэ. Хянах эрх мэдлийн АХҮХороо, Хүний эрхийн байгууллага хэрэгжүүлнэ.
- Үндэсний Их Хуралдайг 21 аймаг, хот, 330 сумын иргэдээс шууд нэр дэвшүүлэн сонгох бөгөөд төр засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өргөн эрхийг эдэлнэ.
- Улсын бага хуралдай нь байнгын ажиллагаатай парламент байх бөгөөд хууль хэлэлцэж батлах, улсын төсөв батлах үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ.
Бид 1921 онд Тусгаар тогтнолоо олж, 1924 онд анхны үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол улсаа тунхаглаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон.
БНМУ-д төр засгийн бүх эрх гагцхүү ард түмний мэдэлд байна. Монгол улсын иргэн төр засгийн үйл хэрэгт шууд оролцож, түүнчлэн сонгосон төлөөлөгчдөөр уламжлан засгийн эрх барих эрхээ эдэлнэ. Энэ нь одоогийн үндсэн хуульд тодорхой тусгаагүй, харин улс төрийн нам, түүний удирдлага гол үүрэг гүйцэтгэж, ийм төвтэй тогтолцоонд шилжиж бүгд найрамдах засаглалын тогтолцоог бүдгэрүүлж ардчиллыг боомилж байсныг халах нөхцөл бүрдэнэ.
ХОЁР: МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ
Монгол улс хүн төвтэй ардчилсан улс мөн.
Монгол хүн төрийн хамгаалалтад байна. Үндсэн хуулийн суурь зарчим, төр засгийн бүрэн эрх мэдэл, гагцхүү монголын ард түмний мэдэлд байна.
Ард түмэн ардчилсан зарчмын дагуу төр засгаа эмхлэн байгуулна. Төр засаг нь ард иргэддээ үйлчилнэ. Төр засаг нь иргэний эрх чөлөө, хүний эрхийг найдвартай ханган аюулгүй байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй.
БНМУ-ын иргэн хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй аливаа үйл ажиллагаа явуулах эрх, төр үндсэн хуулиар заагдсан үүргээ биелүүлээгүй эсвэл зөрчсөн тохиолдолд ард түмэн төрөө засгийн газраа огцруулах эрхийг эдэлнэ. Энэ эрхийг шууд үндсэн хуулиндаа зааж тусган, чанд мөрдөн ажиллах юм.
- Хүн бүр хууль эрх зүйн харилцаанд аливаа байгууллага, албан тушаалтантай ижил тэгш эрхтэй.
Эрэгтэй эмэгтэй хүн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, адил ажил хийсний төлөө адил хэмжээний цалин хөлс авах, нийгмийн хамгаалалтад хамрагдах, аливаа албан тушаал хаших, дэвших, шагнал урамшуулал авах тэгш эрхтэй.
- Зүүн төв буюу социал демократ үзэл баримтлалтай, байгалийн асар их баялагтай монгол орны хувьд иргэдээ эрүүл мэнд, боловсрол, түүний дотор дээд мэргэжлийг төрөөс санхүүжүүлнэ.
ГУРАВ: БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ДУНДЫН ӨМЧ МӨН
Монголын төрт ёсны түүхэн ололт, онцлог бол газрын баялаг, түүний хэвлийн ашигт малтмал нийт ард түмний дундын өмч байгаад оршино.
Одоогийн Үндсэн Хуулийн 6-д заасан байгалийн баялаг, ард түмний мэдэлд байна гэдэг хоосон тунхаглалыг ашиглан олигархиуд, шар хувалзууд монголыг цөлмөн, байгаль орчныг сүйтгэв.
- Сүүлийн 25 жилд энэ зарчим алдагдаж Монголчуудын эх орондоо эзэн байх чадамжаа алдаж нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл төрөө сонгох сонгууль, ард түмний сонгох эрхийг худалдан авч, эрх мэдэл албан тушаалаа ашиглан гадаадынхантай хуйвалдан, монголын байгалийн баялаг, ашигт малтмалыг бүрэн завшиж, харин улс орон, ард иргэд улам ядуурч, байгаль дэлхий сүйрэлд орж, монгол хүн амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрх нь алдагдаж, байгааг таслан зогсоож, улс орныг эрчимтэй хөгжих үүд хаалгыг нээх болно. Ингэхдээ ард түмэн аливаа томоохон асуудлыг хамтран хэлэлцэж, зөвлөлдөж шийдвэрлэх болно.
ДӨРӨВ. БНМУ-ЫН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ
БНМУ-д шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх өөртөө хадгалан хэрэгжүүлнэ. Хуулиас гадуур шүүх байгуулах,шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглоно. Гол нь төрийн дээд удирдлага олигархи мафи, МАНАН шүүх хуулийн байгууллагад оролцох оролцоог таслан зогсооно.
Шүүх нь эрүүгийн хүнд, онц хүнд хэргийн тангарагтны шүүхээр, эрүүгийн хөнгөн, хүндэвтэр болон иргэний, захиргааны хэргийг дагнасан шүүхээр шүүн таслах үйл ажиллагааг явуулна
- Тангарагтны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг гагцхүү санал нэгтэйгээр эцэслэн шийдвэрлэнэ. Шүүгч нь гагцхүү шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон тангарагтны шийдвэрийн дагуу ял оногдуулах, эсхүл цагаатгах шийдвэр гаргана
- ШҮҮГЧИЙГ СОНГОХ ЧӨЛӨӨЛӨХ:
- Бүх шатны шүүхийн шүүгч 6 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нэг хүнээс бүрэн хараат тоглоомын шүүх, завхарлын шалтгаан болсон ч МАНАН дамжсан олигархи бүлэглэл өөртэй ашигтай дүгнэлтийг гаргуулж, бусдыг хэлмэгдүүлж ирсэн шүү. Ард иргэд өөрсдөө шүүгчээ сонгодог нь шударга хүнийг л дэмжинэ гэсэн үг.
ТАВ: ХЯНАН ШАЛГАХ ЭРХ МЭДЭЛ
БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ
Ардын хянан шалгах хорооны гишүүнийг сонгуулийн насны иргэд, БНМУ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй саналаа нууцаар гарган таван жилийн хугацаагаар шууд сонгоно.
ЗУРГАА: БНМУ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО
БНМУ-ын Хүний эрхийн Үндэсний хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ
Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө, үүрэгтэй холбоотой асуудлаар гаргасан зөрчлийг хамгаалан хянах эрх үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний Хороо ажиллана. СЕХороог Хүний эрхийн Үндэсний хороо санал гаргаж ард түмнээс нэр дэвшүүлье.
Нам бус байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин