2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Түүчээлэгч
Сониуч нүд
Та үүнийг мэдэх үү
Албан ёсны борлуулалт хийхийг хүсч байна
ZMS.MN
2017-11-24 08:40
 
1 мин
0
хуваалцах
71
үзсэн
Ц.МЯГМАРБАЯР
Монголбанк 2018 онд импортыг орлох, экспортыг дэмжих салбаруудад ханшийн болон мөнгөний бодлогод тааламжтай нөхцөл үүсгэх бодлого барьж байна. Энэ нь зээлийн хүүг бууруулах үндэсний стратегитэй шууд холбогдож экспортод өрсөлдөх чадвартай компаниудад санхүүгийн шинэ орчин бүрдүүлэх боломж нээгдэж байна гэсэн үг юм. Тухайн бизнестээ тохирсон боломжийн хүүтэй зээл авч стандартад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад гаргах орчин сайн байх нь чухал гэж Зах зээл судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл өчигдөр болсон “Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний анхдугаар чуулганы үеэр онцолсон. Харин чуулганд оролцож буй жижиг, дунд үйлдвэрлэгч компаниудын захирлууд экспортын бүтээгдэхүүний хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаарддаг бичиг баримтыг тодорхой болгож олон улсын стандартуудыг нэвтрүүлэх шаардлага байгааг илэрхийлсэн. “Бодлогоо өөрчилье, боломжоо ашиглая” уриатай тус чуулганыг Зах зээл судлалын хүрээлэн, GSI, Монгол нийгэмлэг, Инноваци ба оюуны өмчийн хөгжил ТББ хамтран зохион байгуулав. Энд экспортлогчид тулгамдсан асуудлаа ярилцаж өрсөлдөх чадварыг сайжруулж нэгдсэн стратеги боловсруулж шийдвэр гаргагчдад хүргэх юм. Энэ үеэр тэдэнтэй уулзаж ярилцлаа.
“Норд Роуз” компанийн гүйцэтгэх захирал Д.Энх-Амгалан:
БАЙГАЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БАЙДАГГҮЙ
-Манай компани хуш модны самар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргадаг. Одоогоор зөвхөн БНХАУ-д гаргаж байна. Харин бусад улсад гаргаж чадахгүй байна. Бүтээгдэхүүн маань Хятадын стандартад нийцдэг атлаа бусад улсад нийцэхгүй байгаа юм. Уг нь гол хэрэглэгч нь Европ, Америк, Австрали, Япон гэсэн өртөг өндөртэй орнууд байдаг. Гэтэл хятадууд манайхаас аваад цааш нь энэ орнуудад гаргадаг. Яагаад бид дээрх орнуудад гаргаж чадахгүй байна вэ гэхээр тухайн орнуудын стандартад нийцэхгүй байна. Түүнчлэн манай улсад байгалийн бүтээгдэхүүнийг хулгайн замаар биш хуулийн зорилгоор олборлосон гэсэн олон улсын ISO шиг стандартыг манай улс хэрэгжүүлээгүйгээс олон улсад экспортлож чадахгүй байна.1990 оноос хойш самрын бизнес хийж байгаа нэг ч компани бүтээгдэхүүнээ Хятад улсаас өөр улсад нийлүүлээгүй. Манай байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн органик учраас олон улсад гарах боломж өндөр байдаг. Уул уурхайн бус экспортлогчдын холбоо эдгээр стандартыг гаргахад шийдвэр гаргачдад нөлөөлж ажиллаасай гэж хүсч байна.
“Юнайтед монголиан франчайз” компанийн захирал Э.Азжаргал:
ЭКСПОРТЫН БИЧИГ БАРИМТЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Монголын түүх, соёл даяаршлын явцад алдагдаж байна. Тиймээс залуучууддаа хэрэглээгээр нь дамжуулж түүх, соёл үндэсний угсаа, зан заншил зэрэг үнэ цэнэтэй зүйлээ бахархал болгон үлдээх зорилгоор үндэсний хээ угалзыг арьс ширэн эдлэлд урлаж үйлдвэрлэлээ явуулж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч талаас экспортод гаргахад асуудалгүй. Харин манай хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаарддаг холбогдох бичиг баримтуудыг яамнаас нэг мөр шийдэх хэрэгтэй. Манай компани бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах гэж жил гаруй хугацаанд хөөцөлдөж байна. Монголын зах зээл жижиг, түүнээс гадна амьжиргааны төвшин доогуур тул худалдан авах чадвар сул. Тиймээс том зах зээлд тэлмээр байна. Харамсалтай нь хил гааль дээр гацдаг. Үйлдвэрлэлийн үйл явц бол хамтын ажиллагаа. Саяхан жижиг, дунд үйлдвэрлэгчдийг туршлага судлуулах зорилгоор Хятад улсад аялал зохион байгуулсан. Сүлжээ дэлгүүрээ хэрхэн байгуулах, бүтээгдэхүүнээ сайжруулах тал дээр олон зүйлийг мэдэж авсан.
“Бэсүд” компанийн захирал С.Сайнням:
БИД ХЭДИЙ БОЛТОЛ ГАНЗАГААР ЭКСПОРТ ХИЙХ ЮМ БЭ?
-Манайх арьсан эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг.1995 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. Экспортод бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргадаггүй. Ганзагаар л гаргаж байна. Албан ёсны экспорт хийх боломжгүй болохоор экспорт тогтворжихгүй асуудал ихтэй байна. Хамгийн гол зүйл экспортын бичиг баримт болон татвар тодорхой байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг ихэвчлэн ОХУ, БНХАУ руу гаргадаг.Европ руу экспортлоход татваргүй байгаа. Гэвч стандартын асуудал байна. Манайд тэдний шаардлага, стандартыг хангах лабартори байхгүй. Үүнээс болоод олон улсад хаалга нээлттэй ч бидний хувьд боломжгүй. Нууцаар л борлуулах зам байна. Алийн болгон монгол бизнесменүүд хулгайн аргаар бүтээгдэхүүнээ борлуулах юм бэ. Худалдан авагч нь бараагаа хүсээд байдаг. Бид өөрсөддөө зүдэргээтэй ийм замаар явах юм. Хулгай болон ганзагаар борлуулсан бүтээгдэхүүнээ экспортын тайландаа тусгах ч хэцүү, тусгахгүй байх ч хэцүү ийм л байна. Ер нь ихэнх компанид ийм л зовлон бий. Мөн экспортын бүтээгдэхүүний бичиг баримт тодорхой бус байгаагаас зөв үнийг тогтоож чадахгүй байна. Зөв үнээр борлуулалт хийж чадахгүй болохоор хямдарсан үнээр борлуулалт хийж байна. Үүнийг л төрөөс засах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, бусдад өгсөн хэрэгт хорих ял оногдуулав
2024-03-29
Энэ удаагийн "Шүүхийн танхимаас" буландаа шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.
Xугацаа хэтэрсэн хүнс худалдвал таван саяар торгоно
2024-03-22
Энэ удаагийн "Хууль эрх зүй" буландаа “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулсан” кейсийг хүргэж байна.
Аялал жуулчлалын хуулийн амин сүнс нь мэргэжлийн холбоод
2024-02-28
Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна
2023-10-19
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна