Ч.ЗОТОЛ

Шинэ Үндсэн хуулийн төслийг 21 аймаг, улс даяар хэлэлцүүлж буй МАХН-ын ажлын хэсэг энэ сарын 21-22-нд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт ажиллав. Ажлын хэсгийн ахлагч, намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус уулзалтад оролцож чадсангүй. Түүнийг сонгуулийн сурталчилгааны нээлтээс өмнө хөдөө орон нутагт ажиллахыг СЕХ-ноос  хориглосон бололтой. Иймд МАХН-ын дэд дарга, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, Баянгол дүүргийн Мянгатын дарга Баатарням, тус намыг дэмжиж,хамтарч ажиллаж буй ТББ, иргэний хөдөлгөөн, холбоодыг төлөөлж  Нам бусчуудын холбооны нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр нар иргэдтэй уулзаж, илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын гавьяат хуульч Ц.ШаравдоржМонгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр мухардмал байдалд орчихсон гэдгийг бид бүгд ярьдаг. Шалтаг, шалтгаан нь ч маш олон. Хуульч хүний хувьд онцолж хэлэхэд, Монгол Улсад өнөөдөр шударга ёс, хуулийн хариуцлагын хямралт байдал бий болсон нь түүний нэг юм. Яагаад гэвэл, иргэн хүн хохирвол хамгийн түрүүнд  хуулийн байгууллагад л ханддаг. Тэнд  шударга ёс  тогтоно  гэж итгэж найддаг.Гэтэл өнөөдөр хууль шүүхийн  байгууллагууд шударга ажиллахгүй байгаа учраас итгэл алдарсан. Энэ бол зарим шүүгч, прокурор, хууль, шүүхийн ажилтны мэдлэг чадвартай холбоотой. Гэхдээ ийм хүн цөөхөн байх. Би хуулийн байгууллагын ажилтнуудыг ажилдаа эзэн болох  шаардлага хангасан хүмүүс байдаг,   байх ч  ёстой гэж боддог. Гэтэл энэ хүмүүсээс шалтгаалахгүйгээр төрийн дээд албан тушаалтнууд, тодруулбал шүүгч, прокуроруудыг томилдог эрх мэдэлтнүүд, тэдний улс төрийн хүчнүүд тэднийг ажлаа зохих ёсоор хийхэд саад учруулж байна. Үүнээс болж зарим шүүгч, прокурор Монгол Улсын Ерөнхийлөгчийн, хөрөнгө мөнгөтэй  хүмүүсийн, зарим улс төрийн хүчний халаасны хүн болсон нь харагдаад байгаа юм. Монгол Улсын шүүгч, прокурор, хуулийн бусад  ажилтнууд хуулийг дээдэлж, төр түмэндээ шударга ажиллана гэж тангараг өргөдөг. Гэтэл өргөсөн тангарагтаа үнэнч бус, харин ч эсрэгээр нь ажилладаг хүн олон болчихжээ. Иймээс Монгол Улсын одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн бүлгийг эргэж харахаас өөр аргагүй. Өнөөгийн дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн хувьд  завсрын үеийн хууль. Өөрийн үйлчлэлийг бүрэн хангасан, одоо хугацаа хэтэрчихээд байна. Бидэнд хөгжлийн Үндсэн хууль шаардлагатайбайгааг онцлов.

 МАХН санаачилж, эрдэмтэнхуульч, судлаачдын  хамт боловсруулсан шинэ Үндсэн хуулийн   төсөлд ямар зохицуулалт хийсэн талаар   “Монгол Улсын бүх шатны  шүүгч, прокурорыг  ард түмнээсээ сонгодог байя гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.1990 оноос өмнө шүүгчийг сонгодог байсан. Ардчилсан шүүхийн үед үүнийг болохгүй гэсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр ардчилалдаа  биш  шүүх үүргээ хэрхэн биелүүлж байна вэ, шүүхийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг  заавал  ярих ёстой. Ард түмнээсээ сонгогдсон шүүгч нэрээ бодсон ч, тангаргаа бодсон ч, ард түмнийхээ сонголтыг бодсон ч, ёс зүйгээ бодсон ч үнэнч шударга ажиллахаас өөр аргагүй. Иймээс Монголын ард түмэнд төрийн эрх мэдэл байдаг юм бол, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, төрийнхөө өмнө үүрэг хүлээсэн тэр хүмүүс ард түмний хараа хяналтад байх ёстой. Нөгөө талаас өнөөгийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн бүлэгт шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ гэсэн атлаа прокурорыг оруулсан байдаг. Нэгдүгээрт, шүүхтэй  давхацсан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьект байж болохгүйХоёрдугаартпрокурор  гэдэг албан тушаалтан байцаан шийтгэх үйл ажиллагааны үед өмгөөлөгчтэй нэгэн адил эрх үүргийг хүлээж, мэтгэлцээний тал болж, хэргийн хувь заяаг шийдвэрлэхэд саналаа өгдөг субьект  шүү дээ. Тиймээс шүүгчтэйгээ адилхан би шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг гээд ялладаг асуудал байж болохгүй. Шүүх хүнийг гэм буруутай гэж үзвэл яллах, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах шийдвэрийг гаргадаг онцгой субьект. Харин прокурор гэдэг зөвхөн ялладаг субьектийг шүүхэд хамруулж болохгүй. Энд маш том зарчим алдагдаж байна. Жишээ нь, шүүн  таслах үйл ажиллагааны практикт прокурор өмгөөлөгчийг бодвол давуу эрхтэйгээрдавамгайлж хүч түрсэн байдлаар ханддаг болсон. нөгөө талаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог өмгөөлөгч үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тийм учраас мэтгэлцээнийг Монгол Улсад бий болсон шүүн таслах ажиллагааны жинхэнэ мэтгэлцээний жишгээр явуулъя гэвэл прокурор, өмгөөлөгч хоёр эрх зүйн ижил төвшинд орших ёстой. Манай Үндсэн хуулийн шинэ төсөлд өмгөөлөгчийг эрх зүйн байдлын хувьд байцаан шийтгэх ажиллагаанд өндөр эрх үүрэгтэй оролцуулахаар зохицуулалт хийсэн. Ингэхээс өөр аргагүйгэдгийг танилцууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин