Д.ОЮУНЧИМЭГ

Энэ жил уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймагт хийх болсон тухайгаа өчигдөр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Гантбаатар, “Эрдэнэт үйлдвэркомпанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар мэдээлэл хийлээ.

Тус чуулганаар салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаар хэлэлцэх бөгөөд дөрвөн бүсэд чуулахаар төлөвлөжээ. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, салбарын яамны сайд болон орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч оролцох юм. Энэ үеэрЭрдэнэт үйлдвэркомпанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газар хэмнэлтийн бодлого явуулна гэж мэдэгдсэн. Гэтэл таныг 180 сая төгрөг үйлдвэрээс гаргуулж, байраа тохижуулсан, шинэ машин авсан гэсэн мэдээлэл байна. Та үүнд тайлбар өгөөч?

-“Эрдэнэт үйлдвэрхэмнэлтийн бодлого барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин гэх мэт асуудлаар шуугиан дэгдээх сонирхол байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн захиралЛексус-570” унаж байсан. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-дын үеэр яригдсан байна лээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээрЭрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан бол энэ машиныг л унах байсан. Өөрөөр хэлбэл, Дорж очсон ч шинэ машин унах байсан юм шүү дээ. Миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэтээр хандаагүй гэдгийг хэлмээр байна. Намайг компанийн ТУЗ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар ерөнхий захиралд томилсон. “Эрдэнэт үйлдвэркомпанийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Мөн бэлэн байр худалдаж аваад өгсөн тохиолдол ч байсан юм билээ. Тэр жишгээр явсан юм шүү дээ. Түүнээс Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод гэнэт тансагласан жишиг гаргасан зүйл байхгүй.

-Таныг долоон зөвлөх авч ажиллуулж байгаа гэх юм. Түүнчлэн нарийн бичгээрээ орос эмэгтэйг ажиллуулахын оронд монгол хүнийг ажлын байраар хангаж болоогүй юу?

-“Эрдэнэт үйлдвэр” 40 шахам жил Монгол-Оросын хамтарсан статустайгаар ажиллаж ирсэн. Энэ үед эрдэс баялгийг ухаж авахаас илүүтэй нийгмийн болон бусад асуудлыг цогцоор нь шийддэг хэлбэрээр явсан байдаг. Тиймээс өнөөдөр ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард өөрчлөгдсөн. Төр, нийгмийн итгэлийг хүлээн ажиллаж байгаа хүний хувьд маш болгоомжтой хандах учиртай. Одоогоор ОХУ-ын 270 гаруй гэрээт мэргэжилтэн ажилладаг. Үйлдвэр үндэсний хэмжээнийх болсон учраас мэргэжилтнүүдийг эх оронд нь буцаах, монгол хүнийг ажлын байртай болгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд гадны мэргэжилтнийг 150 болгохоор зорьж байгаа. Мэдээж ОХУ-ын талтай ярилцах асуудал бий. Тиймээс орос хүнийг нарийн бичгээрээ ажиллуулан үе шаттай хэрэгжүүлэх асуудлыг хариуцуулсан юм. Мөн манай үйлдвэрийн бүрэлдэхүүнд орос сургууль, цэцэрлэг ажиллаж байна. Үүнийг үргэлжлүүлэхийг нутгийн иргэд болон ажилтнууд хүсч байгаагаа илэрхийлсэн.

-Долоон зөвлөхийн тухайд?

-“Эрдэнэт үйлдвэркомпанийн статус өнгөрсөн оны зургадугаар сард өөрчлөгдөн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийгМонголын зэскорпораци худалдан авснаар шинээр ТУЗ-тэй болсон. Ингээд компанийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч нь тус тусдаа ажлын албатай байхаар томьёолсон байдаг. Харин би нэгдүгээр орлогчтойгоо яриадтус, тусдаа ажлын албаар яахав дээ, үйлдвэр нэгдмэл бодлоготой, зангидсан гар шиг ажиллах ёстойгэж шийдсэн. Ингээд нэг ажлын алба байгуулсан. Гэхдээ тэдгээр зөвлөхүүд надад зөвлөхөөс илүү үйлдвэрийн хэлтэс газруудын уялдаа холбоог хангаж ажиллах, том төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, зөвлөх н.Бямбадорж гэж хүн бий. Энэ хүн ил уурхайн даргаар 20 гаруй жил ажилласан. ТэрЭрдэнэт үйлдвэр”-ийн баяжмалыг хайлуулах, боловсруулах асуудлыг хариуцдаг. “Эрдэнэт үйлдвэр”-тЗасвар механикийн заводгэж байдаг. Энэ завод нь зөвхөнЭрдэнэт үйлдвэр”-т хэрэгтэй техник хэрэгсэл хийдэг. Бидний цаашдын зорилго бол Монгол Улсын засвар, механикийн завод болгож, машинт үйлдвэрийн суурийг тавих явдал юм. Тиймээс энэ төслийг хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, зөвлөх гээд байгаа хүмүүс маш хариуцлагатай төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Таны зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг гэсэн. Энэ нь Засгийн газрын хэмнэлтийн бодлоготой уялдаж байгаа гэж үзэж байна уу?

-Тийм асуудал байхгүй. Үйлдвэрээ, салбараа мэддэг хүмүүс энд ажилладаг. Тэд дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Таныг валютаар цалинждаг гэх мэдээлэл байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа явдал биш үү?

-Тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалин авч байгаа. Дахиад хэлье. ТУЗ-ийн өмнөх болон одоогийн гишүүдЭрдэнэт үйлдвэр”-ээс доллар байтугай нэг ч төгрөгийн цалин аваагүй. Энэ нь манай компанийн санхүүгийн баримтаар нотлогдоно.

-“Эрдэнэт үйлдвэр”-т цаашид шахааны бизнес хийхгүй гэсэн баталгааг та гаргаж өгч чадах уу?

-Үүнийг би хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Цаашид шахааны бизнес гэдэг асуудал гаргахгүй. Үүний төлөө намайг томилсон. Тиймээс шахааны Эрдэнэт биш, шилэн данстай, тунгалаг үйл ажиллагаатай Эрдэнэт байх болно. Тэр бүгдийг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтраад хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл, тодорхой хугацаандЭрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байя.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ойрын зорилго, төлөвлөгөөг товч танилцуулаач?

-ЦаашидЭрдэнэт үйлдвэр”-ийн өнөөдрийн ил уурхайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна. Үүний дараа 15 жилийн хэтийн төлөвлөгөөг гаргах ажил явагдаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд тулгарч байгаа томоохон асуудал бол өмнөх оны өр юм. Тухайлбал 20 гаруй жил яригдаж байгаа Казакстантай холбоотой өрийн асуудал. Үүнийг Гадаад харилцааны яамтай хамтарч хөөцөлдөөд, гурвалсан гэрээ байгуулсан. Ингэснээр 20 сая ам.доллараа олж ирэх асуудлыг шийдсэн. Энэ хөрөнгийг үр дүнтэй ашиглаж, хийсэн ажлаа илтгэх болно.

Мөн Ц.Даваацэрэн захирлаас ч өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар 7-8 сая ам.долларын төлөх өрөнд орчихсон байдаг. Тэр байтугайЭрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Англи улсад хөл тавих юм бол саатуулна гэсэн мэдэгдэл ирж байсан. Үүнийг шийдсэн. Бид долоон сая орчим ам.доллараа төлж, тэнд царцаагдсан 20 гаруй сая ам.доллараа эргэлтэд оруулах нөхцөл боломжоор хангасан. Үүнээс гадна Өмнөд АфрикийнСтандартбанкны асуудал байна. Энэ чиглэлээр өнөөдөр манай мэргэжлийн ажлын хэсэг Лондонд ажиллаж байгаа. Энэ нь Эрүүгийн хэргийн асуудал учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой янз бүрийн яриа байна. Миний гол үүрэг бол үйлдвэрийг үр ашигтай, найдвартай, жигд ажиллуулах ёстой. Энэ ажлаа ч хийж байгаа. Өнөөдөр нэгдүгээр улирлын байдлаар техник технологийн бүх үзүүлэлтийг 100-аас дээш хувиар биелүүлсэн. Нэгдүгээр улиралд 84 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингээд улс, орон нутгийн төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүллээ.

-“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь дотоодын компани болсноор гадаад харилцаа ямар төвшинд явж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” компанийн хамтарсан үйлдвэр байх үеэс илүү үр ашигтайгаар ажиллуулахыг зорьж байгаа. Манай үйлдвэрийн хамт олон энэ бүгдийг хийж чадах чадварлаг боловсон хүчинтэй учраас эргэлзэхгүй байна. Мэдээж гадаад харилцаагаа идэвхжүүлэх, нэмэгдүүлэх талд анхаарлаа хандуулна. Бидний гаргаж байгаа баяжмал экспортод гаргаж байгаа бөгөөд илүү үр ашигтай болгох. Саяхан Чили улсын төрийн өмчит компанийн удирдлагууд ирж уулзан цаашид хамтарч ажиллах чиглэлээ тохиролцсон. Тиймээс Монгол Улсад хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа үе үеийн төлөөлөгчид Эрдэнэтийг тойрсон асуудлыг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж, хамтарч ажиллаасай гэж хүсч байна.

banner3-14