Ч.ЗОТОЛ

МАХН санаачлан  Бага чуулганы гишүүд, төр, засагт ажиллаж байсан хүмүүс, хуульч, эрдэмтэн судлаачдын хамтҮндсэн хуулийн шинэ төслийг боловсруулснаа 21 аймагт хэлэлцүүлэх ажлыг энэ сарын 17-18-нд  Сүхбаатараймгийн иргэдийн төлөөллийг оролцуулан Дорнод, Хэнтий аймгаас эхлүүлэв. Зүүн бүсийн иргэдийн байр суурийгтоймлон хүргэж байна.

Н.Дуламсүрэн /Дорнод аймгийн Цагаан-Уул сумын малчин/: ХҮНЭЭ ТӨРИЙНХАМГААЛАЛТАД ОРУУЛАХЫГ    ДЭМЖИНЭ

-Үндсэн хуулийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж байгаад талархаж байна. Хуулийн төсөлдХүн төрийн хамгаалалтад байнагэж оруулсныг маш их олзуурхан дэмжиж байна. 2011 ондби төрийн гурван өндөрлөгт захидал бичиж байсан. Цөөн малтай хүмүүс, ямар ч орлогогүйзалуу малчид амьдрахад хүнд байдаг. Иймд төрөөс иргэдээ харж үзээч гэсэн утгатайзахидал бичтэл Ерөнхий сайдаасТа нар өөрсдөө малаа өсгөж, түүнийхээ  дараа малчин авчмалжуулж цалинжуулах ёстойгэсэн хариу ирүүлсэн. Би малчин хүн төрийн гадна байдаг юмбайна гэж ойлгосон. Одоо хүнээ төрийн хамгаалалтад авна гэж хуульчилж байгаа нь мал нь ч, хүн нь ч төрийн хамгаалалтад орох нь гэж ойлгож хүлээж авч байна. Харин төрийн сүлд ямарбайх ёстой вэ гэдэгт өмнө нь морь унаад нар тосон давхиж яваа хүний дүрс байсныгөөрчилснийг сэргээх нь зүйтэй болов уу.

С.Шүрэнцэцэг /Хэнтий аймгийн иргэн/: ҮНДСЭНХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Цэргийн баяртайдавхцсан ч энд ирээд сууж байгаа бүх хүнд талархажбайна. Баяр, ёслол гэж цээжээ балбах бус хуулийнхэлэлцүүлэгт ирж өөрийн эрхийг хамгаалах талаарямар асуудал тусгасныг сонсч мэдэх гэж, асуужтодруулах нь бидний эрх ашиг юм. Хуулийнхэлэлцүүлэгт саналаа хэлж, бага ч гэсэн хувь нэмрээоруулбал иргэн хүний хувьд Монгол Улсынхаа төлөө, эх орон, газар шорооныхоо төлөө үгээ хэллээ гэж бид өөртөө бахдах учиртай. Үндсэн хуульгажуудсан, хуулийн цоорхойгоор улстөрчид завшдаг болсныг өөрчлөх цаг болсон. Улсаа улсшиг, иргэнээ иргэн шиг байлгахын төлөө Үндсэн хуулиа маш нарийн боловсруулж батлуулахёстой.

А.Гантулга /Сүхбаатар аймгийн иргэн/: АРД ТҮМНИЙЭРХ АШГИЙГ ХАНГАСАН ХУУЛИЙГ БҮГДЭЭРЭЭХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЪЯ

-Өнөөдөр Монголд оффшор данстнууд олон байнагээд ярьж байна. тэдэнд хэн ч хариуцлага ярихгүйбайна. Үндсэн хуульдаа нарийн тусгаж оруулбалцаашид ийм зүйл гарахгүй болно. Социализмын үедбидний үеийнхэн улс орны төлөө ажиллаж, амьдарчирсэн. Гэтэл одоо биш болжээ. Тэгэхээр Үндсэн хуульмаань тэр үеийн үүргээ гүйцэтгээд дуусчээ. Одооөөрчлөх хэрэгтэй юм. Миний бие хуулийн  төсөлтэй санал нэг байна. Ард түмнээрээ өргөнхэлэлцүүлж, хурдан батлуулах хэрэгтэй. Төр барьж байгаа хүмүүс өөрсдөдөө зориулж хуульгаргаж байгааг иргэд анхаарах ёстой. Үндсэн хуульд бүх ард түмний эрх ашгийг тусгахшаардлагатай.

Ө.Доржсүрэн / Нийслэлийн Баянзүрх  дүүргийниргэн/: ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН  ТУХАЙ ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ НЬ ЗӨВ

-БНМУ-ын Үндсэн хуулийн шинэ төсөл, Дээд хуулийнэхийг боловсруулан наран мандах нутгаас эхлэн  иргэд бидэнд  танилцуулж байгаад баяртай байна. Үндсэн хуулийн шинэ төсөлд шүүх засаглалын тухайдөөрчлөлт оруулж байгаад талархаж байна. Прокурорынэрх мэдлийг зөв тогтоож өгөх талаас эргэн харжасуудал дэвшүүлж байгаад талархаж байна. Өмгөөлөгч шүүх хуралдаанд хүчин мөхөсдөж билэг тэмдгийн чанартай болж ирснийг анхаарчпрокурор, өмгөөлөгч хоёрыг нэг төвшинд оруулах нь зүйтэй гэж тусгасныг мөн дэмжиж байна. Үндсэн хуулиа  бүгдээрээ хэлэлцэж, батлуулахын төлөө байхыг уриалъя.

Б.Оюунцэцэг /Хэнтий аймгийн иргэн/: ИРГЭДИЙНДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

-Би хуулийн байгуул­лагад 35 дахь жилдээ ажиллажбайна. БНМУ-ын гол хууль болсон Үндсэн хууль гэдэгбидний амь, амьдралын баталгаа юм. Иймд хуулийнтөслийг иргэд биднээр хэлэлцүүлж байгаад маш ихталархаж байна. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн энэхуулийг  хэлэлцэж шийдвэрлэж чадна гэдэгт биитгэхгүй байгаа. Бүх ард түмнээр хэлэлцүүлж шийдэхучиртай. Иргэн хүн бүр үгээ хэлж, саналаа өгөхэрхтэй. Нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг явагдаж байгааг дэмжиж байна. Өнөөдөр намтөвтэй биш хүн төвтэй, иргэн төвтэй Үндсэн хуулийг бий болгох нь. Шүүгчдийг томилдог бишард түмнээс сонгодог болохоор хуульд тусгасан нь маш зүйтэй. Бидний амь, амьдралхуулийн дор явдаг, хуульд захирагддаг. Иймээс хуулийн хэлэлцүүлгийг дэмжиж, цаашидиргэдийн дунд хэлэлцүүлэх, сурталчлах, таниулах ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлье.

Д.Нацагханд /Хэнтий аймгийн иргэн/: МОНГОЛ ХҮНЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙБАЙЛГАХЫГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

-Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулан, нийтэд хэлэлцүүлэх ажлыг дэмжиж байна. Хуульд монгол хүн ажил эрхэлж, эрхээ хэрэгжүүлж, өндөр насандаа тааваар жаргах бүхнөхцөлийг суулгаж өгч байж сайн болно. Би аймгийнхаа гурилын үйлдвэрт насаараа ажиллажирсэн. Өнөөдөр сургууль төгссөн залуус ажил эрхлэх боломжгүй, ажлын байргүй, 40-өөсдээш насныхныг ажилд авдаггүй ийм л байдалтай байна. Иргэд ажил, орлогогүй яаж амьдрахбилээ. Иймд хүнээ харсан бодлоготой, Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байнагэсэн бол өнөөдөр хүнээ төрийн хамгаалалтад оруулсан хуультай болох гэж байгаадталархаж байна.

Ч.Хүдэрзаан /Сүхбаатар аймгийн иргэн/: ЭНЭ УИХШИЙДЭХ ЭРХГҮЙ

-Төр, засагт байгаа хүмүүс ихэвчлэн болох­гүй, бүтэхгүй, буруутай зүйлүүдээ Үндсэн хууль руучихдэг. Хууль нь муудаа биш, гажуудуулж, цоорхой, сиймхийг ашиглаж өөрсдөдөө боломж олгож байна. Дээр нь өнөөдөр мөрдөж байгаа Үндсэн хууль мааньхуучирсан, учир нь хуучин системээс шинэ системдшилжсэн 1990-ээд оны асуудлыг зохицуулах тал руухийсэн Үндсэн хууль. Өнөөдөр Монгол Улс  хөгжлийнөөр төвшинд байна. Тиймээс хуулиа өөрчлөх ёстой. Энэ өөрчлөлтийг УИХ дахь намууд, тэрдотроо олонх болсон нам шийдэх боломжгүй. Бүх ард түмэн хэлэлцэж, саналаа өгч, тусгуулж, эцэст нь гар өргөж батлуулах ёстой.