2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Түүчээлэгч
Сониуч нүд
Та үүнийг мэдэх үү
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчлэлийг ярилцав
ZMS.MN
2017-02-14 10:37
 
1 мин
0
хуваалцах
80
үзсэн
Б.ЗАЯА
Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сантай хамтран жендерт суурилсан хүчирхийлэл, хууль эрхзүйн орчны талаас өчигдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ. Энэ хүрээнд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих зургаа дахь хөтөлбөр энэ жилээс эхэлж байгаа юм байна. Монгол Улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудал онцгой анхаарах хэмжээнд хүрснийг тус сангийнхан үйл ажиллагаандаа тусгаж энэ удаагийн хэлэлцүүлэгт хамтран оролцож буйг НҮБ-ын Хүн амын сангийн жендерийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун ярилаа. Гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн асуудалтай тэмцэхийн тулд олон нийтэд мэдээлэл хүргэж буй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг чадавхижуулах ажил нэн тэргүүнийх гэж тэд үзжээ. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарсан олон ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж тэрээр бас дурдав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга өгсөн юм.
ЗАСАГ ДАРГА ЦАГДААГААС ДУТАХГҮЙ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална хэмээн заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ойрхон давтамжтай үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлууд эцэг хуулийн заалтууд хэрэгжихгүй, үр нөлөөгүй болсныг харуулсан. Нөгөө талаар төр засгаас хууль эрх зүйн орчноо сайжруулахыг шаардсан явдал байв. Хуулийг шинэчлэн найруулсан багийнхны үзэж буйгаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль анх 2004 онд батлагдахдаа хамтын ажиллагааны зохицуулалт дутмаг байсан нь эхний томоохон алдаа гэж байна. Тиймээс шинэчлэхдээ энэ асуудлыг гол болгон оруулж, хүчирхийллээс хамгаалах, мэдээлэх субьектуудыг нарийвчлан зааж, тэдний эрх үүргийг ч тодорхой тусгажээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалалт, хариуцлага гэсэн цогц үйлчилгээг багтааж өгснийг ч онцолж байна. Хүчирхийллийн дуудлага бүрт цагдаа хэргийн газарт очиж аюулын зэргийг тодорхойлж өгөх үүрэгтэй. Түүнчлэн цагдаагаас дутахгүй аймаг, сум, хороо, дүүргийн Засаг дарга хариуцлагатай үүрэг хүлээхээр тусгаад байна.
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨВ
Гэр бүл байсан, хамтран амьдрагч, хамаатан садан гээд гэр бүлтэй холбоотой бүхий л субьектууд энэ хуульд хамаарагдана. Ингэснээр хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж байгаа ач холбогдолтой гэж хуулийн багийнхан үзэж байна. Хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөггүй, ахмад настнууд ч гэсэн өртдөг байна. Тиймээс тэдний эрхийг хамгаалах асуудлыг ч шинэ хуульд тусгажээ. Хариуцлагын хувьд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд ч, Эрүүгийн хуульд ч зөөлөрч орж ирсэн гэж хуульчид үзэж байна. Аливаа зүйлийн хариуцлагыг чангаруулах тусам тухайн асуудал хумигдана гэсэн ойлголт байдаггүй гэцгээж байна. Хүчирхийллийг зөвхөн бие махбодь, бэлгийн гэж үздэг байсан өргөн хүрээнд ойлгож, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдол гаргаж хариуцлага хүлээлгэх үйлчлэл байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, бусдад өгсөн хэрэгт хорих ял оногдуулав
2024-03-29
Энэ удаагийн "Шүүхийн танхимаас" буландаа шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.
Xугацаа хэтэрсэн хүнс худалдвал таван саяар торгоно
2024-03-22
Энэ удаагийн "Хууль эрх зүй" буландаа “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулсан” кейсийг хүргэж байна.
Аялал жуулчлалын хуулийн амин сүнс нь мэргэжлийн холбоод
2024-02-28
Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна
2023-10-19
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна