Б.ОНОН
...Тэр түүхийг уншваас цус үнэртэх буюу... Нэгэн үеийн өмнө нэрт сэтгүүлчийн бичсэн өгүүлэлд ийн бичиглэжээ.
Тэртээ 1930 онд МАН-ын нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг зүүн гурван аймагт ажиллаад ирэнгүүт До яамныхан гэнэт баривчлав. Тэд “Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаар явахдаа Японы тагнуул, нууц хуйвалдагчидтай уулзаж, үүрэг өгөөд явлаа” гэсэн өргөх бичгийг Хэнтийн Тусгай хэлтсээс баримт болгон авч ийн баривчилжээ.
Ж.Лхүмбэ Сайн ноён хан аймгийн Хөгшин уулын хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. Тухайн үеийн хувьсгалч, ард олны эрх ашгийн төлөө гэсэн шударга, дайчин хүн байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байна.
Эхнэр нь Сандагийн Норжмаа гэдэг хүн байж. Ж.Лхүмбийг “Японы тагнуул”-ын хэргээр баривчлагдахад эхнэр нь хоёр настай охин Навч, хүү Владимир нарын хамт үлдсэн байна. Тэд хөрөнгөө хураалгаж орон гэргүй үлдэж хоцрон, хүнд хэцүү амьдралын дунд өдөр хоногийг өнгөрөөж байв. Баривчлагдсанаасаа хойш сураг алдарсан эр нөхөртэйгээ уулзаж ч чадсангүй. Энэ хооронд хүнд амьдралын хатууг даалгүй хүү нь нас барав. С.Норжмаа эцсийн арга болгон охиноо хөтөлж, нас барсан хүүгээ тэврэн, До яаманд очсон байдаг. Тэрээр Х.Чойбалсантай уулзан, машиных нь дугуйн дор хүүгийнхээ цогцсыг тавьж, “Нөхөртэй минь уулзуулж аль” хэмээн уйлан гуйж. Тэгж байж эр нөхөртэйгээ эцсийн удаа уулзсан байна. Тэгэхэд Ж.Лхүмбэ тамтаг болчихсон хувцастай, хачин их турчихсан байжээ. “Элгэнд нь очоод наалдахад чийг бамын эхүүн муухай үнэр үнэртэж байсан” хэмээн охин нь хожмоо дурсчээ.
Ж.Лхүмбийг 1933 оны долдугаар сарын 10-нд Улсын баяр наадмын өмнөх өдөр буудан хороосон юм.
Хожмоо Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байсан Ж.Лхүмбийн зээ охин О.Цэрэннадмид гуай “Ээж минь багаасаа их зовлон туулсан юм билээ. Эсэргүүний гэр бүл, үр хүүхэд гээд ямар их дарамтад байсан нь мэдээж. Тэр үед чинь эцэг, нөхрүүдийг нь цаазалчихаад эмэгтэй хүүхдүүд, эхнэрүүдийг нь аваад суучихдаг байж шүү дээ. Миний ээжийг арван хэдтэй байхад нь Дотоод яамны архивын дарга “Алаг гарт” Осорбал гэж ээжээс минь 16 насаар ах хүн аваад суучихсан. Тэгээд би төрсөн юм билээ. Ээж аав хоёр биднээс тусдаа амьдрах болохдоо намайг эмээ ээж дээр үлдээсэн. Тэгээд л би эмээгийн охин болсон юм даа. Эмээ бид тэгээд Гандангийн дэнжид, одоо “Байгалийн хишиг” ордон байгаагийн тэнд “Тугал” Жадамбаа гэж айлын хашаанд, хуучин муу дөрвөн ханатад амьдардаг байсан юм. Миний ээж Навч амьдралын хүндийг үүрч, ёстой жаргал үзэлгүй өөд болсон доо. Сэтгэл санааны байнгын дарамтнаас болж солиороод “Шар хад”-ны хүн болсон. Тэнд байж байгаад таалал төгссөн. Дүү, бид хоёрыг асрамжийн газар авч, ингээд би гэдэг хүн асрамжийн газар, нийслэлийн тавдугаар дунд сургуулиар дамжин хүний зэрэгт хүрсэн” хэмээн дурссан талаар түүхч Д.Хоролдамба манай сонинд ярилцлага өгч байсан билээ.
Ж.Лхүмбийн хэрэг гэгчээр тухайн үеийн Монголын шилдэг 60 сэхээтэн цаазлуулж, 257 хүн шоронд хоригдож,126 хүн Орост цөлөгджээ. Тэд харийн нутагт сураггүй болж, үхэж үрэгдэж байв. Түүнийг цаазалсныхаа дараа ч “Ж.Лхүмбийн Японы тагнуулын хэрэг”-т холбоотой гэх 2140 хүний нэр гарган, 534 хүнийг баривчлан хорьж, түүнээс 317 хүнийг Ж.Лхүмбийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүлгийн гишүүн хэмээн шийтгэжээ.
Ер нь Ж.Лхүмбийн хэрэгт улс төр, нам, цэргийн зүтгэлтнүүд болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг ор үндэсгүй, зохиомол байсан нь сүүлд тогтоогдсон.
Мөн До яамныхан энэ хэргийг тулган хүлээлгэхдээ нойр хоолгүй байлгах, жижүүрлэн байцаах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэдэг байсан нь ч тодорхой болсон. Уг хэргийг таслан шийтгэх ажлыг шүүхээр оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд өмгөөлөх боломж олголгүй шийтгэсэн нь мөн л ил болов.
Энэ хэрэгт Буриад зон ихээр хэлмэгдсэн бөгөөд өдгөө тэдний түүхэн дэх хамгийн том хар толбо нь энэхүү Ж.Лхүмбийн хэрэг болж үлдсэн юм.
Х.Чойбалсан Ж.Лхүмбийн хэрэгт хамгийн ихээр нэр холбогддог. Хэдийгээр тэр Ж.Лхүмбийн хэргийн ид үед Москвад жил гаруй хугацаанд байсан гэдэг ч түүний оролцоо голлох үүрэгтэй байсан нь түүхийн баримтуудад үлдсэн байдаг. Москвад өнгөрүүлсэн жил гаруйн хугацаанд Х.Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонх нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сургасан гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны гуравдугаар сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр И.Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. И.Сталин, түүний гар хөл бологчид, Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олсон байна. Удалгүй Х.Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүн болж И.Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ.
Х.Чойбалсангийн хэлмэгдүүлэлтийн дотроос Анхны 14-ийн хэрэг гээчийг дурдахгүй байхын аргагүй. 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гаригийн шөнө Сонгинохайрхан уулын зүүн хойд аманд эсэргүү “Заговор” хэмээх байгууллагын гишүүн хэмээн 115 хүнийг хоморголон аваачиж, буудан хороожээ. Ингэхдээ Х.Чойбалсан дээрх 115 төр засгийн хариуцлагатай алба хашдаг болон цэргийн томоохон дарга нарыг “Одон медаль,буу сэлмээ зүүгээд ир” хэмээн цуглуулсан байдаг. Чухам энэ л үед И.Сталины улс төрийн хядлагын “махны машин” Монголд эрчээ авсан түүхтэй.
1937 оны тэр шөнө баривчлагдсан эрсээс 14 хүнийг сонгож үлдээн, урьдаас төлөвлөсөн Шүүх хурал гээч жүжгийг Орос, Монголын До яамныхан Улсын төв театрт нээлттэй хийжээ. Үүнийг түүхчид XX зууны Монголын түүхэн дэх хамгийн бохир эмгэнэлт жүжиг бөгөөд ийм маягийн шүүх хурал нь Сталинизмын “махны машин”-ы эрэг, боолт, эд анги, бүрэлдэхүүн хэмээн дүгнэсэн.
Учир нь шүүх хурлын шийдвэрийг До яамны Тусгай хэлтсийн дарга Насантогтох боловсруулан, Орлогч сайд Б.Лосол зөвшөөрч, Сайд Х.Чойбалсан зөвшөөрснөөр 14 хүний ялын төлөвлөгөөг бэлэн болгосон аж. Шүүх хурал 1937 оны аравдугаар сарын 18-21-нд Төв театрт болж 13 хүнийг нь буудан алж, хөрөнгийг нь хураахаар, нэг хүнийг нь Д.Лувсаншаравын гуйлтаар 10 жилийн ял өгч амьд үлдээсэн байна.
Тэднийг буудан алах ажлыг Х.Чойбалсан, Маахуур хэмээх Дамба гэгч шоронгийн комендант, До яамны орлогч сайд Б.Лосол, төлөөлөгч Л.Содов нар гүйцэтгэжээ.
Ингэснийхээ маргаашаас эхлээд “Үнэн” /одоогийн “Монголын үнэн” сонин/, “Улаан одон” /1980-аад оны сүүлчээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажиллаж байсан сонин/ зэрэг сониноор дамжуулж, дээрх 14 хүн бол гарцаагүй хувьсгалын эсэргүү, урвагчид байсан гэх ухуулга сурталчилгааг эрчимтэй хийж байв. Энэ нь хэлмэгдүүлэх ажлын нэг хэсэг бөгөөд олны “тархийг угаах” нь тухайн цаг үедээ тун чухал үүрэг гүйцэтгэдгийг судлаач, түүхчид өгүүлдэг.
Мөн оны аравдугаар сарын 25-нд 115, түүний 14 хүнийг Шүүх яамны сайд Г.Цэрэндорж, УДШ-ийн дарга Даншийцоодол, Улсын прокурор Пунцагдорж нарыг “Алтангадас” одон, Дотоод яамны Б.Лосол, Н.Насантогтох, Хас-Очир тэргүүтэй 40 гаруй яргачныг чекистийн тэмдэг, одон, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.Өөрөөр хэлбэл, 114 хүн буудаж, нэг хүнийг 10 жилийн хорих ялаар шийтгэсний шан.
Үүний дараахан буюу тухайн жилдээ Ерөнхий сайд П.Гэндэн, маршал Г.Дэмид нар Монголын тусгаар тогтнол, лам нарыг өмгөөлөн И.Сталинтай зөрөлдсөний улмаас Орост амь насаа алдав.
Мөн онд Мэргэн гүн Гомбожав буудуулж, их зохиолч Д.Нацагдорж шоронд тарчилж, улмаар сэжигтэйгээр хорвоог орхисон байдаг.
1939 онд Ерөнхий сайд А.Амарыг баривчилж, 1941 онд Орост аваачин хороосон гээд их хэлмэгдүүлэлтийн түүх үргэлжилнэ.
Улмаар 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг нууцаар тэмдэглэлээ гэж Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд нарын сэхээтнүүдийг хэлмэгдүүлэн нутаг заан цөлсөн. Тэднээс Д.Төмөр-Очир 1985 оны аравдугаар сарын 2-нд Дархан дахь гэртээ бусдын гарт хөнөөгдсөн. Үүнээс 13 жилийн дараах яг тэр өдөр ардчиллын удирдагч С.Зориг бусдын гарт амь насаа алдсан нь анхаарахгүй байх аргагүй сэжим.
Монголын төрийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбал 1980-аад оны эцсээр Москвад гэрийн хорионд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөж байлаа. Эхнэрийнхээ тэтгэврийн мөнгөөр амь зуух төдийхөн амьдарсаар хорвоогоос хальсан монгол төрийн удирдагчийн төгсгөл мөн л их хэлмэгдүүлэлтийн үргэлжлэл авай.
Өнөөдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын гэдэг зохиомол хэргээр шүүхээс ял шийтгүүлэв.
Түүхчид их хэлмэгдүүлэлт он цагийн дарааллаараа хэлбэрээ өөрчилдгөөс мөн чанар нь оршсоор байдгийг судалжээ. 1930-аад оны үед Японы тагнуул хэмээн буудан алдаг байсан бол 1960-аад оны үед Марксизм-Ленинизмийг эсэргүүцэгч, үндсэрхэг үзлийг дэмжигч хэмээн нутаг заан цөлж, нэр төр, амьдрах нөхцлөөр нь хяхан хавчиж шийтгэдэг байжээ.
Харин өдгөө авлигач хэмээн нэрлэж зохиомол хэрэг үүсгэн хүчний байгууллага, шүүхээр далайлган сүрдүүлж хэлмэгдүүлдэг болов.
Их хэлмэгдүүлэлт ингэж үргэлжлэхдээ өөрчлөгдөх боловч мөн чанар, арга барил нь мөнхөд хэвээр байдаг ажээ.
Хэлмэгдүүлэлтийн захиалагч нь буюу шууд нөлөөлөл нь гадаадын улс орон байдаг. Хэрэгжүүлэгч нь өрсөлдөгчөө намнах гэсэн Монголын төрийн эрх баригч.
Аль 1937 онд Төв театрт нээлттэй хэмээж олон нийтийг итгүүлэх, сэнхрүүлэх арга барилаар хийж байсан шүүх хурал хэдхэн сарын өмнө мөн л давтагдав. Үргэлжлүүлэн “Үнэн”, “Улаан одон” сонин, радиогоор явуулж байсан ухуулгын аргыг өдгөө эрх баригчид бас л хэрэглэж, мэдлийнхээ сонин, телевизээр Н.Энхбаяр бол авлигач гэсэн сценарийг завсар зайгүй нийтэлж нэвтрүүлэхийг оролдож буй.
Н.Энхбаярыг шүүсэн шүүх хурал түүхэнд XXI зууны Монголын түүхэн дэх хамгийн бохир эмгэнэлт жүжиг... хэмээгдэж үлдэх нь гарцаагүй. Мөн нийтлэлч Баабарын тэртээх он жилүүдийн тухай өгүүлсэн “Москвад зохиосон Зиновьев, Каменев нарын хэргийг нээлттэй тасалсан жүжгийн яг таг орчуулга” гэдгээр бичигдэнэ гэсэн үг.
Үүнээс гадна хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулагчийг Төрийн нэрийн өмнөөс шагнаж урамшуулдаг “түүх” бас л үргэлжилсээр байх аж. Ж.Лхүмбийн хэрэг гэгчийг илрүүлэхэд идэвхтэй оролцсон хэмээн Хэнтийн төлөөлөгч Данзан, ангийн дарга Рэнцэн, ДХГ-ын тасгийн дарга Мандал, хэлтсийн дарга Насантогтох, Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай, орлогч дарга Б.Аюуш, сургагч Чибисов, Семёнов, Боровков зэрэг зандалчдыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, төлөөлөгч И.Шуумаржав, бичээч Гомбодорж нарын хүмүүсийг гар буу, 500 төгрөгөөр тус тус шагнаж, 1934 оны долдугаар сарын 11-ний баяр наадмын дугаарт Лхүмбийн эсэргүү дайснуудыг бут цохисон хэмээн хөөрцөглөж байсан нь бас л нэг эмгэнэл байж. Н.Энхбаярыг шүүхээр шийтгэснээс гурав хоногийн дараа АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Сүхбаатарын одонгоор шагнав. Цаг хугацааны хувьд ингэж таарсан байж болох ч Б.Хурц Сүхбаатарын одонгийн энтэй ямар гавьяаг Монголын төрд байгуулж өгөв гэдэг асуулт хариу нэхэх нь тун тодорхой юм.
Дээрээс нь хэлмэгдүүлэхдээ залхаан цээрлүүлэх олон аргыг боловсронгуй хувилбараар шүүж, цагдан зохиомол хэрэг үүрүүлж буй нь 2012 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс хойшхи зургаахан сарын дотор гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал ямар хэмжээнд очсоноос тов тодорхой харагдана. Алга урвуулахын дайнд өөрчлөгдсөн хүмүүний хувь заяа Ж.Лхүмбийг хэлмэгдүүлсэн 1930-аад оныхтой дэндүү төстэй.
Зуун дамнасан их хэлмэгдүүлэлт Монголд үргэлжилж, гашуун түүхийн хуудсыг зузаалж буй энэхүү “махны машин”-ыг хэн ажиллуулж байгаа нь ч олон нийтэд хэдийнэ ил болжээ.
Өдгөө Монголын төр Ж.Лхүмбэ, Д.Төмөр-Очир нарын олон мянган эх оронч эрсийн өмнө толгой гудайлган зогсч буй. Харин гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас Монголын төр уучлал гуйх уу, эсвэл хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэгчид үү?
Түүхийн үнэн хуудсууд дунд толгой эргэн суухад бүх цаг үеийн хэлмэгдүүлэлтээс зөвхөн цус л үнэртэх ажээ.

Ж.Лхүмбийн хэрэг гэгчийг илрүүлэхэд идэвхтэй оролцсон хэмээн Хэнтийн төлөөлөгч Данзан, ангийн дарга Рэнцэн, ДХГ-ын тасгийн дарга Мандал, хэлтсийн дарга Насантогтох, Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай, орлогч дарга Б.Аюуш, сургагч Чибисов, Семёнов, Боровков зэрэг зандалчдыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, төлөөлөгч И.Шуумаржав, бичээч Гомбодорж нарын хүмүүсийг гар буу, 500 төгрөгөөр тус тус шагнаж, 1934 оны долдугаар сарын 11-ний баяр наадмын дугаарт Лхүмбийн эсэргүү дайснуудыг бут цохисон хэмээн хөөрцөглөж байсан нь бас л нэг эмгэнэл байж.
Н.Энхбаярыг шүүхээр шийтгэснээс гурав хоногийн дараа АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Сүхбаатарын одонгоор шагнав. Цаг хугацааны хувьд ингэж таарсан байж болох ч Б.Хурц Сүхбаатарын одонгийн энтэй ямар гавьяаг Монголын төрд байгуулж өгөв гэдэг асуулт хариу нэхэх нь тун тодорхой юм.