Испани улсын Барселона хотын дэргэдэх Бенаск тосгонд ирэх зургаадугаар сарын 14-22-ны хооронд Beyond The Musicолон улсын хөгжмийн их наадам 5 дахь удаагаа зохиогдох гэж байгаа билээ. Энэхүү нэр хүндтэй наадамд Манай улсаас оролцох  хөгжимчидын багтай, Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци нь хамтран анх удаа жуулчдын баг бүрдүүлэн оролцохоор болсон тухай хэвлэлийн бага хурал зарласан юм.  Хэвлэлийн хуралд Beyond The Musicолон улсын хөгжмийн их наадмын ерөнхий зохион байгуулагч Ричард Аснар, мөн түүний гэргий СТА төгөлдөр хуурч  С.Саянцэцэг, Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпорацийн захирал Э.Хишигбаяр болоод тус корпорацийн гадаад аялалын менежер И.Оюунтуяа, мөн мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа Үндэстэн телевизийн гүйцэтгэх захирал Д.Ариундалай, болон тус телевизийн ерөнхйи редактор Э.Буян-Өлзий  нар оролцсон юм.

Ийнхүү уг наадмыг үзэнгээ дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлэгч орнуудын нэг Испани улс, түүх архитектурын дурсгалт газрууд, тааламжит далайн эрэг зэргээрээ олон мянган жуулчдыг татдаг Барселона хот, Принейн уулсын зүрхэнд байрлах үзэсгэлэнт Бенаск тосгонд зочилж олон улсын хөгжмийн наадам үзэнгээ аялах таатай боломжийг бий болгосоноо хэлсэн юм. Бенаск нь аялал жуулчлал өндөр хөгжсөн газар буюу тэр дундаа спорт аялал өндөр хөгжсөн орон аж. Тухайн аялалын үеэр уг мужид их хямдралын үе нь таарах учир шопинг хийх боломжтой гэдгийг дуулгасан. Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци нь Монголын аялал жуулчлалын салбарын онцлогт тохирсон захиалгын системийг нэвтрүүлж олон улсад эх орноо сурталчлах салбарын дээвэр байгууллага болохоор чармайн ажиллаж байгаагийн эхний алхамуудын нэг нь энэхүү хөгжмийн их наадамтай хамтран ажиллаж байгаагаар эхэлж буй нь энэ ажээ.