Монгол Улсын нэн шинэ хөгжлийг ойртуулагч нэгэн тулгуур бол үйлдвэржилт. Импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, байгаль орчинд ээлтэй дотоодын үйлдвэрлэлээр нийт хэрэгцээнийхээ ядаж 50 хувийг хангах зорилт бидний ойрын  үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний нэг болох учиртай. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг үйлд­вэрлэлийг дэм­жих жил болгон зар­лаж, импортыг ор­лож, экспортыг нэмэх төслүүдийг хүлээн авч, нэг их наяд төгрөгөөр санхүүжүүлэх болсон билээ. Үндэсний өдөр тутмын сонины нэг “Зууны мэдээ” эх орны­хоо  үйлдвэржилтийг шинэ төвшинд гаргах Зас­гийн газрын уриалга, үйлд­вэрлэгчдээ дэмжиж байна. Засгийн газарт ир­сэн 1151 төслийн шал­га­руулалт яг одоо явж  байгаа.

Эх орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрх гаргаж, гар бие оролцож буй бизнесмэнүүд та бүхэн манай сонины Эдийн засгийн мэдээллийн албаныханд  хандаж дээрх төслүүдээ Монгол орны өнцөг булан бүрт тардаг “Зууны мэдээ”-гээр зохих  журмын дагуу үнэгүй сурталчлаарай. Сонины зай талбай хэмжээтэй учраас бид нэг төслийн танилцуулгыг сониныхоо нэг нүүрний 8/1 хэмжээнд үнэгүй нийтэлж, уншигчдын хүртээл болгохыг анхаараарай. Бид таны илгээсэн төсөл яагаад чухал болохыг бусдад мэдээлж, иргэдэд ойлгуулснаар нэг их наяд төгрөгийн санхүүжилттэй энэхүү төсөл шударга явагдаж, санхүүжилт  жинхэнэ эзэддээ очно гэдэгт итгэж байна. Үйлдвэрлэгч та 94961142, 93121150, 99072834 дугаарын утсаар болон zuuniimedee@yahoo.com цахим шуудангаар холбогдоорой.