
Б.ЭНХ
“Гүшиг дацан” хийдээс нөгөөдөр 17:00 цагаас “Зая гэгээнтний айлдвар” шашин номын цэнгүүнийг зохион байгуулахаар болжээ. Шинийн 9-ний билэгт сайн өдөр Зая гэгээнтэн өөрийн биеэр морилж бурханы номыг айлдах юм байна. Буянт-Ухаа цогцолборт болох цэнгүүний үеэр лам хуврагууд Зая гэгээнтний хамтаар морин жиийн засал номыг хийж, буян хишиг түгээнэ. Тиймээс сүсэгтэн олон та бүхнийг шашин номын цэнгүүнд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид урилаа. Цэнгүүнийг “Далай ээж зоргол хайрхан компани” ивээн тэтгэж өргөлийн идээ будааг бэлтгэж буй гэнэ. Тиймээс иргэд өөрийн биеэр хүрэлцэн ирэхэд хангалттай юм байна. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм. Энэ үеэр урлаг соёлынхон уран бүтээлээ толилуулна. Зая гэгээнтэн 1989 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас тодорч шашин номын орон болох Энэтхэгт эрдэмд боловсорчээ.