Б.ЭНХТУУЛ

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт  ирэх сарын 15-нд монгол хэл, бичгийн хичээлээр эхэлнэ. Шал­галт гурав хоног үр­гэлж­лээд  зургадугаар сарын 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний хичээл өгс­нөөр өндөрлөнө. Эл­сэгчдийн хувьд энэ гурван өдөр их, дээд сургуулийн босго алхах, хүссэн мэр­гэжлээ эзэмших гээд амьд­ралынхаа хамгийн чухал алхамыг шийдвэрлэх мөч байх болно. Харин шалгалтын дараа өндөр оноо авсан нь хүссэн сургуульдаа, сонирхсон  мэргэжлээрээ суралцах эрхтэй. Харин улсын болон хувийн сургуулийн босго алхаж чадахгүй зарим нь жил өнжих, ажил хийх, дараа жил дахин шалгалт өгөхөөс өөр сонголтгүй үлддэг. Тиймээс энэ удаа бид чанартай сургуульд суралцаж, чансаатай мэр­гэжил эзэмшихээр бэлт­гэж буй элсэгчдэд сайн сургуулийг сонгож суралцах талаар зөвлөж байна. Сайн сургууль гэдэг нь мэдээж, сургалтын үйл ажиллагаа нь тогтворжсон, Боловсролын магадлан ит­гэмжлэх үндэсний зөвлөлийн шалгалтыг давж гарсан сургуулийг хэлж буй юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН 72 СУРГУУЛЬ БИЙ

Оюутнуудад магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцах нь олон давуу талтай. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын төлбөрийн зээл тусламж хүсэх, гадаад руу шилжин суралцах, чанартай боловсрол эзэмших, боловсролын диплом нь гадны улс оронд ч үнэ хүндтэй байхаас эхлээд  үр дүнг нь үзэх зүйл олон. Одоогоор манайд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 101 их, дээд сургууль, коллеж байна. Үүнээс  72 нь магадлан итгэмжлэгджээ. Харин 16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгаа гэдгийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан хэлж байнаОдоогоор манайд төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 80 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эл­сэгч­дийнхээ тоогоор АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС тэргүүлдэгӨөрөөр хэлбэл, тухайн жилд ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа төгсөгчдийн дийлэнх нь эдгээр сургуульдшингэдэг”. Үлдсэн нь хувийн сургууль руу алхдаг. Ингэхдээ магадлан итгэмжлэгдсэн сургуульд орохыг хичээдэг.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс өмнө нь их, дээд сургуулиудыг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг байсан. ХаринБоловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор одоо шинэ шалгуураар магадлан итгэмжилдэг болжээ. “Шинэ журмаар их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийг таван жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг болсонДээд боловсролын байгууллага тасралтгүй өсөн дэвжих ёстой учраас шинэ хуулиндаа итгэмжлэх хугацааг багасгасангэдгийг албаныхан хэлэв. Харин хугацаа нь дуусч байгаа сургуулиудыг БМИҮЗ-д хандаж, хугацаагаа сунгуулах боломжтой гэдгийг давхар сануулсан

 

ОЛОН УЛСАД  ДОЛООН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭНЭ

Элсэгчдийн хувьд, улсын, хувийн аль ч сургуульд орсон сонгосон мэргэжлийнхээ дагуу  сайн сургалтын хөтөлбөрийг сонгож суралцах нь бас чухал. 2008 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -тэй ажил хэргийн холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлсэн. Тэр утгаараа  ACBSP-ийн жил бүрийн хуралд манай дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцдог. 2010 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль ACBSP-ийн нэгдсэн хуралдаанаасНэр дэвшигч сургууль”-ийн гэрчилгээг гардан авч, магадлан итгэмжлэл хийлгэх үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар олон улсын магадлан итгэмжлэлтэй есөн сургуультай болжээ. Тиймээс дотоодод болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургууль болон сургалтын хөтөлбөрүүдийг товчхон танилцуулъя.

Дотоодод магадлан итгэмжлэгдэх 11 сургалтын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн шинэ шалгуураар магадлан итгэмжлэгдэх хамгийн анхны сургалтын хөтөлбөрүүд гэдгийг их дээд сургуулийн захирлууд хэлж байсан. Уг хөтөлбөрт МУИС-ийн Биологи, геологи, физик, математик, газар зүй, биотехнологи, газар зохион байгуулалт, экологи, мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, электрон системийн автоматжуулалт, ШУТИС-ийн Архитектур, оёдлын үйлдвэрийн технологи, үйлдвэрийн экологи, шим тэжээл судлал, ХААИС-ийн Бараа түүхий эдийн судлал, технологи, Зоо инженер технологи, байгаль орчныг хамгаалах технологи, агрономи, МУБИС-ийн Багш, бага ангийн боловсрол гэсэн мэргэжлүүд оржээ. Харин олон улсын магадлан итгэмжлэл хүртсэн хөтөлбөрт, МУИС-ийнХими”, “Программ хангамж”, АШУҮИС-ийнХүний их эмч”, ШУТИС-ийнГеодези”, “Цахилгаан холбоо”, ХААИС-ийнИнженер механик”, МУБИС-ийнБагш, математикийн боловсролгэсэн долоон  хөтөлбөр багтаж байна. Эдгээр хөтөлбөр нь  олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр  сургалтын чанарт ахиц гарна, дээр нь төрийн өмчийн их сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын туршлагатай болно гэдгийг БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан хэлэв.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд

  1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль
  2. МУИС-ийн Эдийн засгийн сургууль
  3. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль 
  4. Мандах бүртгэлдээд сургууль
  5. Сандээд сургууль
  6. Этүгэних сургууль
  7. ХААИСийн Эдийн засаг бизнесийн сургууль
  8. Сэрүүлэгдээд сургууль
  9. “Идэр” дээд сургууль

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин