Ц.БАЯР

Авто тээдрийн үндэсний төвөөс АСЕМ дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарыг сонгон шалгаруулалтаар авах болжээ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  1.  Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10 – аас дээш жил, Д ангиллаар 5 дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх; 2.    2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх; 3.    Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх; 4.    Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх; 5.    Байгууллагын тодорхойлолт

Дээрх шаардлагыг хангасан жолооч дараах материалыг бүрдүүлж 2016 оны 05 дугаар сарын 18-ны 12:00 цагт хүлээн авна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1.  Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %; 2.    Иргэний үнэмлэх хуулбар; 3.    Жолоочийн үнэмлэхийн хуулбар; 4.    Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар; 5.    Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх  /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/ ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, 2 давхар 202 тоот

Эх сурвалж:www.zms.mn