Б.ТӨГС

Хорз архи хөлдөх хоёр есийн цагаар өдөртөө нэмэх хэм рүү орж дулаарлаа. Шинэ оны анхны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэмэх хоёр хэмийн дулаахан байлаа. Яг л хавар шиг дулаахан, цасгүй өдрүүдэд шинэ жилийн баяр таарч, бид ч сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.  Новосибирск хотод баавгай ичихгүй байгаа мэдээлэл шинэ оны өмнөхөн дуулдаж байв.  Дэлхийн дулаарал санаа зовоохоор хэмжээнд хүрэв үү, эсвэл зүгээр л цаг уурын өөрчлөлт үү гэж мэргэжилтнүүд санал булаалдсаар.  Чимхээд тавьсан бууз хөлдөх биш хатчих шахсан дулаахан өдрүүдийн талаар монголчууд ч гэсэн олон байр суурьтай байна. Олноороо цуглаж баярлаж, цэнгэдэг үеэр дулаахан сайхан байсанд талархах нэгэн байхад юу юугүй цагаан сар хаяанд ирчихээд байхад тэсгим хүйтэн өвөл хаачив гэх нь ч байна. Бүгд л шинжлэх ухаан, шашин, зурхай гээд өөр өөрийн үзлээр энэ явдлыг тайлбарлав. Тиймээс бид салбар бүрийн хүмүүсээс энэ талаар асууж тодруулсан юм.