Үндэсний мэдээллийн төвд

Э.Өнөр
Оюутолгой компаниас хэрэгжүүлж буй Нийслэлийн агаарын РМ бохирдлыг хэмжиж олон нийтэд түгээх төслийн явцыг өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжсэн уг төслийг зохицуулагч МУИС-ийн профессор С.Лодойсамба “Агаарын РМ бохирдлыг хэмжих багажтай болсноор манай оюутнууд судалгаа хийх боломж бүрдсэн. Одоо тэд автомашины утаа агаарт хэр бохирдол цацаж байгааг судалж байна. Судалгаа хийсэн цэгүүдэд автомашины утаа агаар дахь нийт бохирдлын 10 орчим хувийг эзэлж байна. Эндээс харахад автомашины хорт утаа өмнөх жилүүдээс буурсан нь ажиглагдлаа” хэмээсэн юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын бохирдол ямар хэмжээнд очсон. Үүнд юу нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, ямар тохиолдолд агаарын бохирдол ихэсч, буурч байгааг мэдэж болох аж.