Ц.БАЯР
Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн өрөөнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэ өнөөдөр / 05.04 / номоо хүлээлгэн өглөө. Музейн хамт олонд "Соёлоо таниулъя" номоо хүлээлгэн өгөх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан "Номын сангийн хууль"-ийн 17-р зүйлд заасны дагуу өөрийн оюуны бүтээлийн дээжээ хуульд заасан хугацаанд багтаж тухайн орон нутгийнхаа улсын номын санд хүлээлгэж өгөхийг олон нийтэд уриаллаа.
Эх сурвалж:www.polit.mn


