Т.САЙХАН

ЭЕШ-ын бүртгэлд өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган шалгуулагч бүртгүүлсэн байна. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан урьдчилсан дүнгээр энэ жил 40 гаруй мянган элсэгч шалгалт өгөх гэнэ.  Бүртгэл эхлээд 50 гаруй хоног өнгөрсөн ч ачаалал ихсэх магадлал өндөр байгааг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллэв. Мөн шалгуулагчдын хувьд ЭЕШ-д бүртгүүлэхдээ  бичиг баримт, шаардлага хангасан цээж зураг, хичээл сонголтод  анхааралтай хандахыг  анхаарууллаа. Учир нь шалгуулагч  хичээл сонголтоо  буруу хийвэл хасуулах боломжгүй  юм байна. ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 25-нд дуусна. 

Эх сурвалж:www.polit.mn