Ц.БАЯР
Манай улсын нийт мал сүрэг болох 56.0 сая мал 9.5 их наяд төгрөг, 761.8 мянган шувуу 9.1 тэрбум төгрөг, 29.9 сая гахай 7.5 тэрбум төгрөг, 6309 бүл зөгий 6.3 тэрбум төгрөг буюу нийт 32.4 их наяд төгрөгийн таван хошуу мал болон үр шимээ өгдөг бусад тэжээвэр амьтад байна гэсэн тооцоог гаргажээ. Үүнээс жилд ДНБ үйлдвэрлэлд мал аж, ахуйгаас 3.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Энэ тооцоог Хүнс, хөдөө, аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн талаар танилцуулахдаа тайлбарлажээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар /2016.03.25/ хэлэлцүүлэг зохион байгуулсан. Малын генетик нөөцийн үнэ цэнэ, малын генетик материалын талаарх ойлголтыг хэлэлцүүлэгт оролцогчдод өгсөн юм. Дэлхийн бусад орны туршлагаас харахад малын эрүүл мэндийн болон үржүүлгийн чиглэлийн харилцааг тухайлан бие даасан хуулиар зохицуулдаг аж. Иймд малын генетик нөөцийн талаар нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдсан хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
Эх сурвалж:www.zms.mn