Хоёр жилийн өмнө олон улсын олимпын өдөр нэгэн сайхан үйл явдлаар баяжсан нь Монгол Улсын дархан хилийн шугамын дагуу хилийн бүх харуул заставаар олимпийн галт бамбар аялахаар болсон билээ. Энэ ажлыг Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хамтран эхлүүлж байсан. Наран ургах зүгээс өртөөлсөн олимпийн бамбар эх орны дархан хилийг тамгалж 8252.6 км замыг туулан өнөөдөр Улаанбаатарт “ирлээ”. Ингэснээр Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг ариун галаас эх авсан галт бамбарын буухиа Улаанбаатар хүрээний хилийн ангиудаар аялах юм.
Галт бамбарыг Хилчин спорт хороо, хилийн 0252 дугаар ангийнхан хилийн 0303 дугаар тусгай ангийнханд хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: www.polit.mn






