Б.ЗАЯА

Цагдаа нар өнгөрсөн сарын сүүлчээр хууль бусаар мөрийтэй тоглуулж байсан хэд, хэдэн газрыг илрүүлэв. Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт орон сууцны хонгил, үйлчилгээний төв, зочид буудлын дээд, доод давхруудад хүмүүс цуглуулан мөрийтэй тоглуулж байсан бараг 10 орчим тохиолдол нэг дор бүртгэгджээ. Ялангуяа автомат тоглоомын газруудад энэ хууль бус үйлдэл газар авсан нь цагдаагийн рапортоос илэрхий харагдав. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн дүүрэг бүрт шалгаж эхэлсэн албаны мэдээ байна. Тэд голдуу хувиараа жижиг бизнес эрхэлдэг, эсвэл эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд. Гэвч эдгээр хүмүүс болжараахайнууд”.

Жинхэнэакулуудцуглардагклуббол тусдаа. Том зочид буудал, амралтын газар, бүр хилийн чанадад жинхэнэ казинод тоглогчид манайд бий. Тэднийг эрх мэдэлтэй ба рекетчингүүд гэж хоёр л хуваана. Эрх мэдэлтэй, баян чинээлэг, төрийн өндөр алба хашигч эсвэл нөгөө талд рекетчин, хүнд гаруудын зугаа гаргах тоглоом нь казино гэдгийг өнөөдөр бүгд мэддэг. Түүнээс биш сарынхаа цалингаар амьдарч байгаа төрийн албан хаагч, дундаж орлоготой нэгэн мөрийтэй тоглоод явна гэвэл үлгэр.

 

Ямартаа ч казино, монголчилбол мөрийтэй тоглоом гэгч нь Монгол Улсын хуулиар хориотой. Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлээр мөрийтэй тоглосон, мөрийтэй тог­лохыг зохион байгуулсан этгээдийг ялладаг заалт­тай. Тиймээс цагдаа нар авто­мат тоглоомчдоос эх­лээд том гарын тог­логч­дыг газар дээр нь илрүүлж байсан дуулиант баривчилгаа олон бий. Үүнийг батлах хэдэн жишээг эхлээд дурдъя.

 

-Вояжзочид буудалд мөрийтэй тоглож байсан хэсэг нөхөд үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг. Гэвч энэ эрхмүүдийг ямар хүмүүс байсан талаар хууль хяналтынхан ихээхэн нууцалж байсан билээ. Харин тухайн үед хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эхнэрийн мэдлийн тус зочид буудалдМаксгруппын  Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, гишүүн асан Д.Загджав нарын хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл гарч байгаад намжсан.

Эх сурвалж: medee.mn

 

-Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Түүний нууцаар мөрийтэй тог­лоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа ил­рүүлж, саатуулан шал­гаж байсан ч хэрэг нь хэрэг­сэхгүй болсон байдаг.

Эх сурвалж: Bataar.mn

 

-Сүхбаатар дүүр­гийн I хороо “DHL” ком­панийн байранд хэсэг этгээ­дүүд покер тоглож бай­гаад баригдсан бай­на. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Х.Бадам­сүрэнгийн хүү 32 настай Б.Бадрах, 28 настай Б.Бүрнээ, УИХ-ын ги­шүүн Н.Номтойбаяр руу хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүс­гэг­дэн шалгагдаж байгааМунзуйхочит 41 нас­тай Г.Нямдорж нар байжээ.

Эх сурвалж: gogo.mn

 

-Төрийн албан хаагч, “хурган дарганэгэн эрхэм гадаадын казинод тоглож байгаа бичлэгийн талаар олон нийтийн цахим сүлжээгээр шуугиж байна. Тодруулбал, Сан­гийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бод­логын газрын дарга Х.Пүрэв­сүрэнгийн казинод тоглож байгаа бичлэг юм. Зөвшөөрөлтэй газар нь очоод зохих хууль журмын дагуу ка­зино тоглох нь хувь хүний эрх. Гэвч төсвийн цалин­гаар амьдралаа зал­гуулдаг бусад ажилтан албан хаагчид болон дарга нар хямралын энэ цаг үед ингэж болохгүй гэж ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.

Эх сурвалж: tsag.mn

 

Цагдаа нарын илрүүлсэн эдгээр хэрэг хэрхэн шийдвэрлэгдэв. Энэ талаар тодорхой мэдээлэл гарахгүй байсаар өдийг хүрэв. Ямартаа ч цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль бус тоглоомчдыг илрүүлж үүргээ гүйцэтгэсэн. Гэвч сураг алдарсан дээрх хэргүүд дотроосМунзуйхочит Г.Нямдоржоос бусад нь прокурор, шүүхийн шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болжээ. “МунзуйГ.Нямдорж энэ төрлийн гэмт хэргээр ял эдэлж, 2014 онд суллагд­сан байдаг. Тэрээр хамт тоглосон нөхөд нь ус­наас хуурай гарсанд ихээ­хэн гомдолтой явдаг гэх юм билээ. Нэг талаар бол түүний зөв. Адилхан хууль бус үйлдэл дээрээ баригдаад нэг нь ял эдэлж, нөгөө хэсэг нь эрх чөлөөтэй явах нь ардчилсан нийгэмд хэрхэн зохицох билээ.

Мөрийтэй тоглоом бол өнөөгийн мөрдөж буй хуулиар онц ноцтой гэмт хэрэг. Хар тамхитай ч зүйрлэж болохоор. Энэ төрлийн хэрэг маш муу үр дагавартай гэдгийг хуулийнхан онцолдог. Нэгэнт мөрийтэй тоглоом учраас онц их хэмжээний мөнгө яригдаж, эрх мэ­дэл­­тэй, төрийн өндөр ал­бан тушаалтан оролц­сон то­хиол­долд улс тө­рийн ашиг хонжоотой шийд­вэр гардаг. Харин нөгөө талд эрүүгийн ер­төн­цийнтомчууд”-аас онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж л төгс­дөг гэх. Гэвч тэд хуулийн гадна, хариуцлагаас мул­тарч чадсаар л байна. Энэ нь яалт ч үгүй улс төрийн нөлөөлөл гэдэг нь дээр хэрэгсэхгүй болсон хэр­гүүдээс харж болохоор.

Харин Монгол Улсад мөрийтэй тоглоомыгалбажуулахсаналыг аль 20 гаруй жилийн өмнөөс гар­гаж, хэдэнтээ хуулийн төсөл санаачилсан би­лээ. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн онд Казино байгуулах тухай хууль нэр­тэй­гээр Засгийн газ­раар дэмжигдсэн ч урагшил­сангүй.

Нэгэнт хууль бус үйлдлүүд байсаар, түүнд төрийн томчууд гар дүрсээр байгаа хойно олон улсын жишгийг дагаж, хуулиа батлахад буруудах зүйлгүй. Харин ч мөрийтэй тоглох  бүс тогтоож, хууль зөрчигчдөө хяналтад авъя гэсэн санал гаргах хүмүүс хуулийн салбарт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин