А.ОТГОНЧИМЭГ

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Цэдэнбалжиртай ярилцлаа.

 

-Энэ жилийн ургац хураалтын ажил дуусах дөхлөө. Хэдий хэмжээны ургац хураагаад байна вэ?

-Аймгийн хэмжээнд  Ургац хураалтын ажил ид байна.Ургац хураалт 10-ны байдлаар үр тариа 150 га гаас 156,1 тонн, төмс 275,5 га- гаас 3315 тонн, хүнсний ногоо 154,4 га- гаас 2007 тонн, ногоон тэжээл 491,4 тонноос 3766 тонн жимс, жимсгэнэ 13,3 га-гаас 28,1 тонн хураан авч, төмс хүнсний ногооны хураалтын ажил 90 хувь явагдаж байна. Үр тариа малын тэжээлийн ургацын хувьд 40  гаруй хувьтай байна. Үр тарианы хувьд больц оройтож, есдүгээр сарын 20-иор чийг унаж,  хугацаа алдсанаас оройтож байна. Дээр нь энэ жил 900 га-д тосний ургамал тарисснаа хураалаа. Ингээд үр тарианаас бусад нь боломжийн дүнтэй байна.Энэ жилийн хувьд бид ургацаа хураахаас гадна борлуулалтын хувьд урьд жилүүдэд нэлээд хүндрэл гардаг байсанд анхаарлаа хандуулж ирсэн.  Энэ нь газар тариалангийн чиглэлээр  баримтлах бодлогодоо тодорхой тусгасан өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн хурлаараа таван зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт нь аймгийн хэмжээнд зохион байгуулах үр тарианы   сортын чанар , аюулгүй байдал , өөрсдөө үрээ бэлтгэх асуудал, хоёрт шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, нөгөө талаар  борлуулалтын үнийн асуудлыг   нэг түвшинд яаж барих бодлогод тусгах, хадгалалт хамгаалалт, зоорь  өвлийн хүлэмж барих, шинээр тодорхой арга хэмжээ авах, газар тариалангийн салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх  гэсэн таван бодлогийн баримт бичгийг тусган хэрэгжүүлж байна. Түүнчлэн аймгийн засаг даргын шийдвэрээр хүнсний ногооны борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж мах, махан бүтээгдхүүн зардаг лангуунуудын дэргэд байрлуулах талаар ажлын хэсэг гарган үүрэг даалгавар өгч ажиллуулж байгаа. Дээр нь өөрийн зах зээлээ хамгаалах  чиглэлээр  ялангуяа төмсөн дээр  үнийг 300-400 төгрөгийн  хооронд үнийг тогтвортой байлгах замаар ажиллуулахаар болсон. Энэ нь Арвайхээр болон Хархорин сумдуудад борлуулах  цэгүүдийг түлхүү нэмэгдүүлж  үйлчилж байгаа гэсэн үг.

-Ургац хураалтын ажил яагаад оройтов, цаг агаарын байдал нөлөөлөв үү?

-Энэ жилийн хувьд зуншлага   оройтож хур бороо үндсэндээ долдугаар сараас хойш орсон нь энэ хэмжээгээр ургацын болц удааширсан.  Шөндөө сэрүүн цаг агаар хэлбэлзэлтэй усархаг бороо орсоноос таатай биш байсан нь нөлөөлсөн.

-Гурилын үйлд­вэрүүдийн техник тоног төхөөрөмжүүдийн хүрэлцээ хир  байв?

-Гурилын үйлдвэрүүд дээр ялангуяа Хархорин суманд сүүлийн үеийн техникээр хангах ажил яригдаж,  санхүүгийн дэмжлэг авсан ч бодит үр дүнд хүрч чадаагүй Тэндээс гарч  байгаа борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх аймгийн хэмжээнд үйлдвэрлэж  байгаа гурилаар хангах чиглэлээр ажил хийж байгаа ч гэсэн тухайн компани  үйл ажиллагаа , реклам, зар сурталчилгааг тогтмолжуулах, харилцан  хамтран ажиллах тал дээр тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Бидний хувьд Хархориноо түшиглээд газар тариалангийн том аж ахуй нэгжүүдэд  хөрөнгө оруулалт зээлийг дэмжих, одоо бол    амиа аргацаасан жижиг аж ахуй нэгжүүдээ  дэмжих нь хангалттай биш байна. Ноднингийн үр, тариа  уриншин дээр ч  буурсан тал бий. Энэ тал дээр тодорхой ажлуудыг хийж өөрчлөх зүйлүүд байгаа. 

-Ургац хураалтад бензин шатахууны үнэ нөлөөлөв үү?

-Аймгийн хэмжээнд ургац хураалттай холбоотой бензин шатахууны үнэ нэмэгдэх юмуу хомсодсон байдал гараагүй л дээ. Хархорин суманд ч адил үнийг тогтвортой байлгахын тулд зээлийн дэмжлэг авсан нь нөлөөлсөн.

-Хадлан тариалан бэлтгэх өвөлжилтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Ургац  хураалтын ажилд говийн сумдаар оройтож бороо хур орсноос дулааны  байдал алдагдсанаас хураалт оройтсон. Мал аж ахуйн өвөлжилтын бэлтгэлийн хувьд ажлын хэсэг томилогдон бэлтгэл ажлыг шалгах ажил эхлээд байна. Энэ жил байгалийн хадланг малчид өөрсдөө 36400 тонныг бэлтгэнэ. Энэ нь 73,1 хувьтай, гар тэжээл 6800 тонн бэлтгэхээс 50,7 хувьтай,ногоон тэжээл 1560 тонн бэлтгэхээс 5254  тонныг бэлтгэсэн.Ногоон тэжээл дээр Хархорин суманд илүү сайн тариалсан. Аймаг сумын нөөцөд  аюулгүй нөөц гэж 944 тонныг бүрдүүлэх ёстойгоос 155 тонныг  бэлтгэсэн нь хангалтгүй байгаа нь байгалийн хадлан хадах хангалттай нөөц байхгүй  хомс зэргэлдээ Булган , Төв аймгуудад бид өмнө нь  хадлан авдаг ч энэ жилийн хувьд өвс ногоо муу ургасаны улмаас одоогоор гэрээ хэлэлцээ хийх боломгүй байгаа гэсэн нөхцөл үүссэн , хөрөнгө мөнгөний дутагдал ч гарч байгаа гэсэн хэдий ч сумдууд өөрсдийнхөө боломжоор нөөцөө бүрдүүлж байна. Бид 10 сарын 15-наас эхлэн сумдаа ажлын хэсэг гаран өвөлжилтын бэлтгэл шалгах,  малчидтайгаа уулзах ажлыг өрнүүлээд байгаа. Мал эмнэлгийн үржлийн 90 жилийн ой аравдугаар сарын 10,11 ны өдрүүдэд  тохиож нийт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ахмадуудад болон зоо техник ч малын эмч нараа  хүлээн авч уулзан баярлуулж  өнгөрснөө  дурсан  ирээдүйнхээ зорилтуудыг дэвшүүлэх ажлыг зохион байгууллаа. Ингээд танай сониноор дамжуулан Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуйн салбарт  хамтран ажиллаж байсан үе үеийн ахмадууд мал зүйч малын эмч нар, малчиддаа баярын мэнд хүргэе.