Т.САЙХАН
Дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг “Байгаль” нуур сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтөөс болон, ширгэж байгааг орон нутгийн байгаль орчны албаныхан мэдээллэж байна. Байгал нуурын эргэн тойрны 300 км дахь худгууд ширгэжээ. Мөн нуурын эрэг дагуу байрлах 13 суурин ундны усны хомсдолд орох эрсдэл үүсчээ. Хэт халж, бороо хур багатай байснаас нуурт цутгадаг гол, мөрний усны түвшин багассан нь үүнд нөлөөлсөн хэмээн эрдэмтэд тооцоолж байна.
Эх сурвалж:www.polit.mn