Х.ЦОЛМОНЗАЯА

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт боллоо.

УАШТ-ий дүнг танилцуулья:

Эрэгтэй:

1-р байрыг IM-Г.Мөнхгал /өргөмжлөл, 3 сая төгрөг, Өвөрхангай аймгийн тамирчин/ 2-р байрыг GM-Б.Гvндаваа /өргөмжлөл, 2 сая төгрөг, Шунхлай группийн тамирчин/ 3-р байрыг GM-Ц.Батчулуун /өргөмжлөл, 1 сая төгрөг, "Алдар" спорт хороо, "Зууны шатар" клубын тамирчин 4 -р байрыг FM-С.Билгүүн /өргөмжлөл, 600.000 төгрөг, "Сүлд" спорт хорооны тамирчин 5-р байрыг IM- Н.Баттулга /өргөмжлөл, 400.000 төгрөг, Орхон аймаг, "Хангарьд" спорт хорооны тамирчин/

Эмэгтэй:

1-р байрыг IM, WGM-Т.Батчимэг /өргөмжлөл, 3 сая төгрөг, "Сүлд" спорт хороо, Мончесс клубын тамирчин/ 2-р байрыг WIM-Б.Анхчимэг /өргөмжлөл, 2 сая төгрөг, Завхан аймаг, "Абико" ХХК-н тамирчин/ 3-р байрыг WFM-Т.Мөнхзул /өргөмжлөл, 1 сая төгрөг, "Монгени" цогцолборын тамирчин/ 4 -р байрыг WNM-Ү.Үүрийнтуяа /өргөмжлөл, 600.000 төгрөг, Хан Уул дүүрэг, Хан-Алтай клубын тамирчин/ 5 -р байрыг WIM-У.Лхамсүрэн /өргөмжлөл, 400.000 төгрөг, Баянгол дүүргийн БТСХ, Хан-Алтай клубын тамирчин/ нар шалгарч шагналыг МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Т.Сумьяа, Б.Баярмагнай, МШХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Б.Наранбаатар, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр , Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, БТСГ-ын дарга Д.Чойжилжав нар шагналыг гардуулж өглөө.

Хаалтын ажиллагааны үеэр Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нарыг Завхан аймгийн хөгжил дэвшилд өндрөөр үнэлэгдэхүйц бодит хувь нэмэр оруулан, “УАШТ-2016” тэмцээнийг Завхан аймагт зохион явуулж олон хүүхэд багачуудыг шатрын спортод татан оруулж байгаа хөдөлмөрийг нь үнэлж "Завхан" аймгийн хүндэт тэмдгээр шагналаа.

Эх сурвалж: www.polit.mn