Э.ӨНӨР

“Шатахууны нөөц хан­галттай байгаа. Ва­лютын ханш өөрч­лөг­дөхөд шатахууны үнэ өс­дөг. Гэхдээ үүнийг зо­хи­цуулдаг дэлхийн ор­нуудын туршлага бий. Түүнийг бид нэвтрүүлж чадсан. Үнэ өсөхгүй” гэх ал­бан ёсны тайлбарыг тав­хан хоногийн өмнө салбарын сайд өгч байсан. Ха­рин энэ амралтын өд­рүүдэд “Магнай трейд” компанийн зарим шата­хуун түгээх станцад А-92 шатахуун 1670 төгрөгт хүрчээ. Өчигдөр тус ком­панийн бүх салбар А-92 шатахууныг  литр тутамд 50 төгрөг нэмж түгээж байв. “Магнай трейд” компанийн Хил хамгаалах ерөнхий газрын дэр­гэдэх салбарт энэ төр­лийн шатахуун мөн 50 төгрөгөөр нэмэгдээд хоёр хонож байгааг шатахуун түгээгч дуулгасан юм. Мөн бусад компанийн шатахуун түгээх станцууд үнийн самбартаа “А-92 дууссан”, “А-92 зас­вар­тай”, “А-92 тасарсан” гэх мэдээллийг наасан байв. Учрыг нь лавлахад “Петровис”, “Шунх­лай” компанийн тү­гээг­чид “Өнөөдрийн ор­лого ирээгүй байна”, “Шатахуун хил дээр ганц хоёр хоног саатсан. Өнөөдөр орой ирчихнэ. Маргаашаас А-92-ыг хэ­­вийн олгоно” гэсэн хариул­тыг өглөө.  Ийнхүү нам­рын чуулганы нээл­тийн үеэр иргэдэд шата­хууны үнийг нэмж сюрприз барилаа.