
Т.ДАЛАЙ
Дэлхийн улсуудыг нэгэн засаглал дор нэгтгэх зорилготой "Дэлхийн шинэ эмх журам" хөдөлгөөн байгуулжээ. Олон намын тогтолцоог халж, ард иргэд нь өөрсдөө Засгийн газраа сонгон байгуулах боломжийг олгох юм. Хөдөлгөөнийнхөн энэхүү санаагаа Төрийн гурван өндөрлөгт хүргүүлээд байгаа бөгөөд хариуг нь хүлээж байгаа гэлээ. Хэрвээ тэдний санаа хэрэгжиж эхэлбэл 21 нас хүрсэн хүн бүхэн сонгуульд өрсөлдөж, бүх аймаг Засгийн газартай болох юм. Мөн бүх улс орнууд тэгш эрхтэй болж, цэрэг арми, дипломат ёсыг ч халах юм байна.