Б.ДАМДИН

Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дар­гын орлогч, Газрын ал­баны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нарыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Хотын мээр Э.Бат-Үүл энэ оны гурав­дугаар сарын 15-ны өдөр 307 тоот захирамж гарган, өмнө нь замбараагүй олгож байсан газар олголтыг цэгцлэх үүргийг НӨХГ-ын дарга, Санхүү, эдийн засгийн  газрын дарга нарт үүрэг болгосон байна. Шалгалтын явцад дээрх нэр бүхий дарга нар олон тооны газар хууль бусаар олгосон нь илэрч, улмаар цагдаагийн байгууллагад хандахад хүрсэн гэнэ.

Тодруулбал, Нийслэ­лийн барилга, хот байгуулалтын газартай хамтран олгох нэрийн дор аж ахуйн нэгж, иргэдэд олон тооны газрыг өгчээ.

Ингэхдээ дуудлага худалдаа явуулсан гэх боловч анхны үнэ нь огт өсдөггүй, хамгийн гол нь дуудлага худалдааны төлбөр нь өнөөг хүртэл улсад тушаагдаагүй бай­сан нь илэрсэн байна.

Одоогоор газрын дууд­­лага худалдааны төлөг­дөөгүй мөнгөний тоо 290 тэрбумд хүрсэн гэв. Тиймээс дээрх дарга нарыг хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.