Т.САЙХАН
Шарга, Хүйсийн говийн нутгаар цочир хүйтрэл болж, цасны зузаан нэмэгдэж харсүүлтийн зээр, монгол бөхөн осгож байгаа талаар байгаль хамгаалалчид мэдээллэж байна. Цасны зузаан сүүлийн таван жилийн дунджаас 2-3 дахин их, салхи шуурга ороогүй битүү цасан бүрхүүлтэй байгаа юм. Хар сүүлт зээр, бөхөн ихээр хорогдож, айлын хот бараадан ирж үхсэн байдалтай тааралдах болжээ. Иймд аймаг орон нутгийн зүгээс дээрх газруудад яаралтай биотехникийн арга хэмжээ авах зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn