Т.САЙХАН

Улаанбаатар-Дорнод-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлэн өдөрт гурван удаа явуулахаар боллоо. Энэ талаар өнөөдөр Автотээврийн үндэсний төвөөс мэдээлсэн юм.

Өмнө нь өдөрт хоёр удаа байсныг сар шинийн баяртай холбоотойгоор ийнхүү нэмж байгаа аж.

Хот хоорондын зорчигч нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 08.00, өдөр 13.00, орой 18.00 цагуудаас тээвэрлэлт гүйцэтгэх бөгөөд энэ хуваарь хоёрдугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж:www.polit.mn