С.САРУУЛ

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол их байгаагаас шалтгаалан БСШУ-ны яамнаас бага, дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулсан. Ингэснээр 1-5-дугаар ангийн сурагчид ирэх сарын 2-н хүртэл тав хоног амарч байгаа юм. Амралтыг сунгасантай холбогдуулан  Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заалгахаар болжээ.

Хичээл  өдөр бүр 12:30-13:30 цагт UBS телевизээр цацагдах юм байна.

2016.01.25-ны  Даваа гараг  

  • Монгол хэл  "Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж  сурцгаая" Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багш  Ү.Шинэчимэг
  • Математик "Уртыг хэмжих нэгж"  Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54-р сургуулийн бага ангийн багш  Б.Должинсүрэн

 2016.01.26-ны Мягмар гараг  

  • Монгол хэл  "Эхийг хураан бичиж сурцгаая"   Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн  бага ангийн багш  Ш.Азжаргал
  • Математик  "Тооны бүтэц, дугаарлал"   Сүхбаатар дүүргийн  1-р сургуулийн бага ангийн багш  Ч.Чагцал

2016.01.27-ны Лхагва гараг  

  • Монгол хэл "Эхийн утгыг  ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних" Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш  А.Дэлгэрмаа
  • Математик  "Олон оронтой тоо"   Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн бага ангийн багш  Ш.Пунсалдулам
  • Монгол хэл  "Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая"  Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багш  Б.Шархүү