О.НАМУУНЦЭЦЭГ

Монгол улсын олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн бэлэн байдлын талаарх мэдээллийг Зам, тээврийн яам гаргажээ. 2016 оны нэгдүгээр сарын 21-ны оройн байдлаар дараах замыг цэвэрлэж байгаа юм байна.

Олон улс болон улсын Чанартай авто зам, замын байгууламжийн бэлэн байдлын нэгдүгээр сарын 21-ний оройны мэдээ

-“Төв АЗЗА” ТӨХК-ийн хармуцсан А0201 дугаартай УБ-Мандалговь чиглэлийн ПК86км-ПК88км-н хооронд шуурхай ажлын хэсэг цасны хаалт хийж байна. -“Архангай АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн ПК130км-ПК135км хооронд замын зорчих хэсгийн цасыг шуурхай ажлын хэсэг цэвэрлэж байна. -“Завхан АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн -ПК370км-ПК380км хооронд авто замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусч цэвэрлэж байна. -Хэнтий аймгийн зам хариуцагч “Харгуй” ТӨХК-ийн хариуцсан А0501 дугаартай УБ-Өндөрхаан чиглэлийн ПК223км-ПК225км хооронд авто зам дээр тогтсон цасыг есөн хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна.. -“Жол ХХК” (Баян-Өлгий аймаг) хариуцсан А15 дугаартай Өлгий-Даян, Улсын хил чиглэлийн ПК25км-ПК28км-т авто зам дээр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна. -“Жол ХХК” (Баян-Өлгий аймаг) хариуцсан А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн ПК90км-ПК95км-т авто замын нарийссан хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нэг ачигчтай цэвэрлэж байна.

ЭХ СУРВАЛЖ: POLIT.MN