Т.БАТСАЙХАН

Өмнөд Америкийн алдарт Имайра хамтлагийн тоглолт маргааш СТӨ-нд болох гэж байна. Индиан үндэстний урлагийн өвөрмөц хэв маяг, хувцаслалт зэргийг тэдний тоглолтоос үзэж болно. Зампана, күэна гээд хөгжмийн зэмсэг, цоглог хөнгөн бүжиглэлт тоглолтыг чимэх юм. Тус хамтлаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ч тайзыг эзэгнэх, үзэгчдийг доргиох тал дээр хэнээс дутахгүй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Мөн 10 гаруй жил уран бүтээл хийж, Америк тивд багагүй нэр хүндтэй болжээ. ТB-9  телевиз 10 жилийнхээ ойн хүрээнд энэхүү тоглолтыг зохион байгуулж байна. Монголын залуусын оюунд шинэ зүйлээр хөрөнгө оруулалт хийх зорилгоор Имайра хамтлагийг урьжээ.