Э.ГАНТӨМӨР
Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар нийслэлд гурван өдөр номын дуу сонсч, БСШУЯ-наас саяхан сургалт семинарыг зохион байгуулсан. Сургалтад оролцож буй багш нар энэ өдрүүдэд боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн асуудлаар халуун яриа өрнүүлж, туршлагаа хуваалцсан юм. Энэ талаар Орхон аймгийн Боловсрол, соёл газрын дарга О.Ариунгэрэлттэй ярилцлаа.
-Энэ удаагийн сургалтад оролцож буй багш нарын дийлэнх нь дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй энэ шинэчлэлийн бодлогыг манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болсон гэдгийг онцолж байна. Танай аймагт шинэчлэлийн бодлого хэр хэрэгжиж байна вэ?
-“Зөв монгол” хөтөлбөр нь дөрвөн том дэд бүтцийн дагуу хэрэгжиж байна. Бусад аймгуудын нэгэн адил сүүлийн жилүүдэд манай аймагт амжилттай сайн хэрэгжиж байгаа. Манай аймгийн орон нутгийг хөгжүүлэх сангаас “Авьяас” хөтөлбөр, “Ном “ хөтөлбөр, багшийн хөгжилд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цөм хөтөлбөрийн гол агуулга нь хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйд суурилаад явдаг. Тэгэхээр үүнийг дагаад багш нарын арга зүйг өөрчлөх аргагүй болсон. Бүтээлч сэтгэлгээтэй болгох, хичээл бүрийн үйл ажиллагааг сайжруулах, багш бүрийн хүүхдийг нээн илрүүлэх, хүүхэд бүрийн сонирхол дээр суурилсан авьяасыг нээж илрүүлэх, авьяасанд нь суурлисан мэргэжлийг эзэмшүүлэх гэсэн шинчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж байна.
-Энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл юу байна вэ. Ер нь боломжийн гэж үзэж байна уу?
-Манай аймгийн хэмжээнд төрөлт ихэссэн. Жилд 300 хүүхдээр өсдөг. Үүнийг дагаад цэцэрлэг сургуулийн ачаалал нэмэгдсэн. Ийм учраас манай аймагт сургуулийн хэрэгцээ зайлшгүй бий. Өнгөрсөн онд нэг сургууль ашиглалтанд орсон. Мөн ирэх онд дахин нэг сургууль ашиглалтанд орох төлөвтэй байна. Цаашдаа гурваас дөрвөн сургууль шаардлагатай юм. Өнөөдөр зориулалтын бус барилгад хоёр сургуулийн хичээлийн байр ажиллаж байна.
-Сургалтад оролцож буй багш нар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологид суралцан, лаборатори сургуулиудад нэвтрүүлсэн сайн туршлагуудыг судалж, багш нарын хандлага, арга зүйг сайжруулах, олон жил ажилласан сайн багш нарын арга туршлагыг нийтийн хүртээл болгох” гэдэг зүйлийг онцлон ярьж байна. Танай аймгийн хувьд, бусдад дуулгах шинэ сонин зүйл юу байна?
-Манай аймгийн нэг онцлог нь бид аймагтаа “эрдэм” ахлах сургуулийг байгуулсан. Энэ “эрдэм ахлах” сургуулийг байгуулснаар тодорхой хэмжээний давуу тал болон хүндрэл бэрхшээлийн тухай асуудлыг бусад аймгуудтай санал хуваалцаад байна. Бусдаас түрүүлж байгуулагдсанаараа бид алдаа оноог нь харж байгаа нь бидний давуу тал болж байна. Мөн энэ шинчлэлийн хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, сургууль дээр шүдний капинет ажиллуулж байна. Манайх хотжсон аймаг учраас хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, шинчлэлийн засгийн газраас замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх чиглэлээр сургуулийн гадна “мини дром” байгуулсан. Боловсролын салбарт явагдаж байгаа үйл ажиллгааг хийж байна. Хамтарсан хичээлүүдийг заагдаж байна. Монгол хэлний хичээлийн шалгалт авдаг болсонтой холбогдуулсан, монгол хэлний хичээлийг түлхүү зааж байна. Өөр нэг хийгдэж буй ажил бол жил болгоны наймдугаар ангийн хүүхдүүд эко аялал зохион байгуулдаг. Энэ аялалаар хүүхдүүдийн онолоор үзсэн хичээлийг амьдрал дээр практикаар үзүүлдэг. Ийм ийм шинэлэг талтай үзүүлэлтүүд байна.
Эх сурвалж: www.polit.mn