Ч.Гантулга

“Хүүхэд ирээдүйн эзэд” төрийн бус байгууллага санаачлан бүх оддын хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү байгууллага байгуулагдаад зургаан сар болж байна. Энэ хугацаанд хүүхдийн төлөө олон ажил хийсний үргэлжлэл эь энэхүү тоглолт юм. Тоглолт энэ баасан гаригт Бөхийн өргөөнд болно. Тоглолтоос олсон мөнгийг нийслэлийн зургаан дүүргийн нэн ядуу өрхийн хүүхдүүдэд зориулах гэнэ. Амьдралын боломж доогуур 300 хүүхдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл авч өгөх юм. Хүүхдүүдийг судалгааны үндсэн дээр сонгосон байна. Тоглолтод гавьяат жүжигчин Б.Бүрнээбаяр, С.Батсүх болон дуучин Э.Энх-Эрдэнэ, Д.Сарангуа, Б.Баярцэнгэл, “Гурван бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Dijital” зэрэг хамтлаг, дуучид оролцож ая дуугаа өргөн сэтгэлийн бэлэг барих юм. Тасалбарын үнэ 15.000. Таны авсан тасалбар Монголын ирээдүй болсон нэг хүүхдэд инээд хөөр, эрдэм мэдлэг бэлэглэх нь.