Б.ТУУЛ

Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн анги, танхимуудыг эцэг эхчүүдийн хандив тусламж, улсын хөрөнгө оруулалт нийлүүлэн 60 сая төгрөгөөр тохижуулжээ.  Тус цэцэрлэг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-наас хүүхдүүдээ авч эхэлсэн бөгөөд найман бүлгийн 200 хүүхдийн хүчин чадалтай аж.  Цэцэрлэгийг тохижуулахад Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 22, Хан-Уул дүүргээс 9.9, найман бүлгийн эцэг эхчүүд нийт 28 сая төгрөгийн хөрөнгийг цуглуулан нийтдээ 60 сая төгрөг зарцуулсан байна.  Энэ хөрөнгөөр ангиудыг хөшигтэй болгож, долоон ангид хувцасны шүүгээ, тоглоомын тавиур, зурагт, ус цэвэршүүлэгч, угаалгын машин, хөгжим, галын өрөөний шүүгээ зэрэг шаардлагатай зүйлсээр тохижуулжээ.

Эх сурвалж www.polit.mn