Ө.РАГЧААСҮРЭН

Одоо гаргах  хуулиар тээврийн үндэсний төвийг удирдах ерөнхий газар болгон, аймаг бүрт салбар газрыг нь ажиллуулах бүтцийн өөрчлөлт  хийснээрГорьдлогонэр авсан ачаа тээврийн үйлчилгээг тордон сайжруулах боломжтой гэж ахмад тээвэрчин С.Лувсандорж гуай үзэж байна. Их сургуулийн авто инженерийн ангийг 1968 онд төгсөөд тээврийн салбартай хувь заяагаа холбож  46 жил зүтгэсэн түүнийг нөхөд ньЭрдэнэтийн 35 дугаар баазын Луяахэмээн нэрлэдэг. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул тэрээр Дундговь, Эрдэнэтийн автобаазын даргаар олон жил ажиллаж, Тээврийн яам болон Дархан хотод алба хашжээ.

1-11-8-Тээврийн хуулиар ямар бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай вэ

-Тээврийн яам бүрэн бие дааж, авто тээвэр, төмөр зам, агаарын болон усан замын бүх л бодлогыг зангидах хэрэгтэй. Хот хоорондын тээврийг удирдах ерөнхий газар дангаар хариуцаж ажиллая. Үүний дагуу бүх аймаг хот, төв суурингуудад энэ салбарыг нэг гарт төвлөрүүлж, орон нутгийн болон хувийн өмч хосолсон тээврийг удирдах газрыг байгуулж ажиллуулах шаардлагатай. Ингэснээр тээврийн хэрэгслийн оношлогоо, тоо бүртгэлийг шинэ технологи, шинжлэх ухааны үүднээс нэгтгэн удирдана.

-Нийтийн тээврийг сайжруулахад юу хийх вэ

- Нийтийн тээврийг төр мэдэлдээ авч ажиллуулж байж л өөрчлөлт эхэлнэ. Зорчигч  тээврийн автобус, жолоочийн стандартыг эргэн харж чангаруулан хатуу мөрдүүлэх хэрэгтэй. Автобусны жолоочийн сургалтыг төр хариуцаж, инженер механикчдын мэргэжил дээшлүүлэх курс, сургалтыг нь явуулбал үр дүнтэй. Автобусны жолооч нарт хатуу шаардлага тавьж, харин цалин хангамжийг зориуд сайжруулья. Автобуснуудыг зөвхөн цагийн хуваарийн  дагуу  шугаманд ажиллуулан жолоочийн замын хуудасны гүйцэтгэлийг харж цалинг өсгөх буу­руулах тооцоонд шил­жүүл­мээр байна. Ингэхдээ хяналт гүйцэтгэлийг цахим тооцоо, GPS-д оруулах хэрэгтэй.

-Тээврийн боловсон хүчнийг чадваржуулах талаар таны бодол

-Ажил үйлчилгээг явуулах тендерийг орон нутаг өөрөө зо­хион байгуулж, тээврийн хэрэгсэл, жо­лоочоо сонгох бүрэн боломжтой. Тээврийн төв байгууллагаасаа эхлээд шат шатандаа зөвхөн мэргэжлийн хүн ажиллуулдаг журмыг мөр­дөнө. Тээврийн боловсон хүчнийг намчирхаж халдгийг болиулж, харин ч бүр тогтвор суурьшилтай уламжлуулан ажиллуулж  байж л энэ салбар хөгжинө.

-Ачаа тээврийг яаж оновчтой болгох вэ?

-Авто тээврийн хуульд ачаа тээврийн зохицуулалтыг тодруулья. Түрүүчийн хуульд ачааны зохицуулалт хоцорсноос “Горьдлого бааз” гэдэг нэр гараад удлаа. Юуны өмнө ачаа үүсгэх газруудын судалгааг аймаг, сум бүрийн чиглэлээр нь нэгтгэн гаргаж, тухай бүрд нь ачааны урсгал хариуцсан хүн суулгаж дүнг нэгтгэн, ачаа тээврийн ерөнхий деспетчерт  мэдээллийг нь төвлөрүүлж  ажиллана. Зохицуулалтгүйгээс болоод өнөөдөр аж ахуйн нэгж, улсын болон хувийн ачааны  олон тээврийн хэрэгслээс хичнээн үргүй зардал гарч байгаа бол гэж бодохоор толгой эргэдэг. Ачаа тээврийн эх үүсвэр, урсгал хэт өсчээ. Үүнийг судалгаа тооцоо, төвлөрсөн бодлогоор л зангидвал улсын  ашиг улам нэмэгдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин