Б.ЭНХ

“Гацуурт”-д гарч буй хэрэг зөрчил хуулийнхны анхааралд өртөж эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын прокурорын газраас тус сумын V багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт”-д гар аргаар алт олборлож буй иргэдийн холбогдсон гэмт хэргийн үйлдлүүдэд судалгаа хийсэн байна. Цагдаагийн байгууллагад тус ордод алт ухаж буй нинжа нартай холбоотой гэмт хэргийн талаар 14 удаагийн мэдээлэл ирснээс дөрөвт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэдгээр нь хүний амины хэрэг байсныг онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 1-2-нд шилжих шөнө хуваариа алт олборлож байсан иргэд маргалдсанаас 50 настай Б-ийн амь нас хохирчээ. Түүнчлэн өнгөрсөн сүүлчээр хоёр иргэн шороонд дарагдаж амиа алдсан байна. Хүний эрүүл мэнд, амь нас хохирсон мэдээлэл Гацууртын ордод буурахгүй байгааг хуулийнхан онцолж байна. Учир нь тэнд зөвхөн нутгийн иргэд гэлтгүй Улаанбаатар хот, Төв, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас хүмүүс ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, алт олборлодог нүхээ булаацалдан маргах зэргээр зөрчил буурахгүй байгаа гэнэ. Олноор цугларсан иргэдийн дунд орон нутгийн хамгаалалтын алба, цагдаагийн албан хаагчид тайван байдал сахиулахад хүндрэлтэй байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn