Д.НАДМИД

Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, цагдаагийн болон дотоодын цэргийн албан хаагчдад төрийн одон медаль хүртээх болон шинэ цол олгох ёслол цагдаагийн Ерөнхий газарт болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-гоор ЭЦГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ариунболд, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахмад С.Булгантамир нарын дөрвөн хүн “Алтангадас” одонгоор, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тогооч Г.Мягмаржав нарын гурван хүн, цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын автобаазын ажилчин, ахлах ахлагч Д.Оюунцэцэг, жолооч Д.Ганбаатар нарын есөн хүн шагнуулсныг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч Б.Билэгт гардуулж баяр хүргэлээ. Мөн энэ үеэр цагдаагийн олон албан хаагчдад шинэ цолыг нь гардуулан өглөө.