Г.ГАНЧИМЭГ

Хэнтийчүүд баяр хөөртэй байна. Хөгшид “Тэдний тэр архинаас гарч гэнэ” хэмээн өөр хоорондоо хуучлах аж. Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын санаачилсан “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр өнгөрсөн гурван жилийн турш хэрхэн хэрэгжсэнийг иргэд дүгнэж буй нь энэ.

Мэргэжлийн байгуул-лагуудын хийсэн судалгаа-гаар архины хамааралтай буюу архинд донтох өвчтэй иргэдийн 70 хувь нь онцгой авьяас, ямар нэгэн ур чадвартай хүмүүс байдаг гэнэ. Тиймээс тус хөтөлбөрт хамрагдсан 1049 иргэн архины хамаарлаас татгалзаж, зарим нь ажил, орлоготой болж чаджээ. Хамгийн гол нь 1000 ээжийн сэтгэл амарч, 1000 гаруй айлын амьд-рал тэгширч, алдрай үрс нь айдас аюулгүй, элэг бүтэн үлдлээ. Хэрлэн сумын III багийн иргэн, өндөр настан З.Зэсэм “Энэ сайхан хөтөлбөрийг санаачлан 1000 ээжийн сэтгэлийг амрааж, олон мянган үр хүүхдэд баяр баясгалан бэлэглэсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ хөтөлбөр аймаг, орон нутагт төдийгүй улс оронд хэрэгтэй. Цаг үеэ мэдэрч, хүнд хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлж, хүү маань архины асуудлаа шийдсэнд ээж нь, эмээ нь маш их талархаж байна” хэмээн цагаан сүүгээрээ цацал өргөн зам мөрийг нь мялаалаа. Амьдралдаа алдсан нэгнээ асуудлаа шийдээд ирэхэд нь ижий бурхад ийнхүү угтан авч байна.

Өнөөдөр авто машины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт зэрэг олон сөрөг асуудлыг архины хамаарал араасаа дагуулж буй нь нууц биш. Харин “Эрүүл, аюулгүй, архигүй, амар тайван Хан Хэнтийн төлөө хамтдаа” гэсэн уриатайгаар хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн учраас үр дүнгээ тайлагнах “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” чуулган, урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг Чингис хотод өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм.

“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг санаачлагч, зохион байгуулагч, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Бид гурван жилийн өмнө “Архигүй Хэнтий” гэдэг модыг тарьжээ. Одоо үр жимсээ өгч эхэлсэн байна. Амьдрал хэмээх эгэл бус ертөнцөд алдаж эндэхийн аль нь ч та бидэнд тохиолдож болох юм. Харин гагцхүү гаргасан алдаагаа засах итгэлийг бусаддаа өгч байх нь чухал. “Архигүй Хэнтий” хөтөлбөр амьдралдаа алдаж эндсэн 1000 гаруй залууд алдаагаа засах боломжийг олголоо. Энэхүү хөтөлбөр нь хүнээ гэсэн сэтгэлээр хийсэн хүнлэг, энэрэнгүй ажил болсон. Бид өнөөдөр зорьсон зорилгодоо хүрч чадлаа. Та бүгдийн зориг тэвчээр, итгэл найдвараар бахархаж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

[caption id="" align="alignright" width="415"] Амьдралдаа алдсан хүүгээ архины асуудлаа шийдээд ирэхэд нь ижий бурхад цагаан сүүгээрээ мялааж угтлаа.[/caption]

Мөн үеэр “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг дэмжин ажилласан болон хөтөлбөрт хамрагдаж, архины хамаарлаас татгалзсан хүмүүсийг “Хан Хэнтийн алдартан”  тэмдгээр шагнав. “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” чуулган, урлаг, спортын нэгдсэн арга хэмжээнд 18 сум, 4 тосгоны удирдлага, “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд архины хамаар-лаас татгалзсан иргэд зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцсон юм. Төрийн болон төрийн бус байгуул-лагууд анхнаасаа энэ хөтөлбөрт ихээхэн ач хол-богдол өгч, идэвхитэй оролцсон нь анзаарагдаж байлаа. Тухайлбал, архины хамаарлаас татгалзсан 19 иргэнд гэр олгож, 457 иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулан ажлын байранд зуучилжээ. Мөн 111.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгож, дэмжин ажилласан байна.

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг “Бид өнөөдөр нийгмийн олон асуудлыг араасаа дагуулдаг архины хор хөнөөл, архидан согтуурахтай тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ нийтэд чанга дуугаар зарлан тунхаглаж байна. Монгол Улсын Ерөн-хийлөгчийн “Архигүй Монголын төлөө” үзэл санааг дэмжиж, хэрэг-жүүлэхэд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр чухал ач холбогдол үзүүлж чадлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгуул-лагуудын оролцоонд тулгуурлан хамтран ажил-ласан. Эрүүл, идэвхитэй амьдралын төлөө нэгдэж чадсан 1000 гаруй эрчүүд-дээ баярлалаа. Цаашид энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж, архинд донтох өвчтэй бол-сон иргэдээ эрүүлжүүлэх болно” гэсэн юм.

“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд 200 орчим хүүхэд талархлын захидал илгээсэн байв. Өөрөөр хэлбэл, 200 орчим хүүхэд энэ захидлаараа аавдаа зориулсан зүрх сэтгэлийн үгээ дайжээ. “Хан Хэнтий” цогцолборын 9а ангийн сурагч Э.Одонзулын бичсэн захианы хэсгээс сонирхуулбал “Манай гэрийн ширээ одоо архиных биш аавынхаа үргэлжлэл болсон үр хүүхдүүд бид хичээлээ тав тухтай хийдэг ширээ боллоо. Архины хамаарлаасаа ангижирч, өөртөө аз жаргал, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бэлэглэлээ. Энэ бүхнийг даван туулахад маш их тэсвэр тэвчээр гаргасанд баярлалаа” гэж бичжээ. Мянга мянган хүүхэд өнөөдөр аавдаа ийнхүү баярлаж байгаа.

Айл гэр амгалан бол аймаг нутгаараа тайван амьдарч, нийгмийн сөрөг үзэгдэл арилах нь гарцаагүй. Энэ оны эхний есөн сарын байдлаар Хэнтий аймагт гэмт хэргийн гаралт 21.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 53.7 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 73.3 хувь, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо 23.4 хувиар буурчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодлого хариуц-сан орон тооны бус зөвлөх Ж.Цогтсугар “Монголчууд архи уусан үедээ мөхөн доройтож байсан. “Хөдөө хотгүй уугаад л, хөгшин залуугүй согтоод л, улс орон минь уруудан доройтох шинжтэй” гэж хуучин нийгмийн үеийн архидалтын талаар төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном бичиж байв. Тэгвэл энэ нийгмийн үед архины хамаарлаас татгалзсан 1000 бурхан төрлөө. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд би иргэдийнхээ төлөө ингэж ажилласан удирдлага, багтай таарсангүй. Амьдралаа өөрчилсөн 1000 эрчүүдэд “Архигүй Хэнтий” хөтөлбөр шинэ урам зориг өглөө. Би та бүхнийг архигүй амьдралыг манлайлж, эрүүл, идэвхитэй хэв маягаа Монголын өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн уриалсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин