Д.ОЮУНЧИМЭГ
 

Шатахууны үнийг бууруулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Энэ дагуу алслагдсан бүсийн шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг нийслэлийнхтэй ижил төвшинд хүргэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 5-нд Увс аймагт шатахууны үнэ 280 төгрөгөөр буурлаа. Энэ арга хэмжээнд Монгол Улсын их хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон албаны бусад хүн оролцлоо.

Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй. Хөдөө, орон нутгийнхнаа урамшуулдаггүй юм гэхэд торгодоггүй байх хэрэгтэй гэдэг. Тиймээс шатахууны үнийн ялгааг арилгах үүргээ Засгийн газар биелүүлэхээр хичээсний үр дүн гарч буй. 2012 онд шатахууны үнэ 230 төгрөгөөр өсч байсан хар баасан гариг өдгөө  мартагджээ. Бид өсгөснийхээ хэрээр буулгаж сураагүй муу зуршлаа таягдан хаяж чаддагаа баруун хязгаарын Увс аймагт болсон шатахууны үнийн бууралтаар харуулав. Энэ үеэрЗүүд биш байгаахэмээн хошигнох нэгэн таарч байхадХудлаа даа, дарга нарыг яваад өгөхөөр өсчихнөгэх нь ч байв. Тэгэхээр хар баасан гаригийг цагаан бямба гаригаар цайруулж болох нь. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад манайд бахь байдгаараа байна хэмээн нэлээдгүйбаалуулсан”. Хэдийгээр элдэв янзаар хэлүүлсэн ч хийж чаддагаа харуулав. Өөрөөр хэлбэл, АИ92 автобензин 1940 төгрөгөөс 1660 болж 280 төгрөгөөр буурав. Энэхүү бууралтад нөлөөлсөн хүчин зүйл бий. Өнгөрсөн сарын 9-нд Засгийн газрын 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн төвийн бүсээр ялгавартай тогтоосон юм. Энэ нь шатахууны үнэ буурах хөшүүрэг болсон аж. Увс аймгийн иргэн Б.ДаваасүрэнШатахууны үнэ буурч байгаад баяртай байна. Би сая 16600 төгрөгт бензин авлаа. Өмнө нь 19400 төгрөг болдог байсан. 2800 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Олны олон таван цэн гэдэг. Сард зарцуулдаг шатахууны мөнгө нэлээд хэмнэгдэх юм байнахэмээв.

Үнэ харилцан адилгүй байгаа нь хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр байгаагаас үүдэлтэй. Хэдийгээр чө­лөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй ч Засгийн газрын оновчтой бодлого, уян хатан татварын систем, санхүүгийн хөшүүргээр зохицуулах боломж бий.

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэсэн нь хязгаар нутгийн иргэд төвийн бүстэй ижил үнэтэй шатахуун авах боломжийг бүрдүүлжээ. Увс аймгийнхан ОХУ-ын Роснефть компанийн Абаза дахь агуулахаас автомашинаар Хандгайт боомтоор шатахуунаа тээвэрлэдэг байна.

Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж байсан. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин