Ц.БАЯР
Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн их эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар хүндрэх төлөвтэй байгаа мэдээг мэргэжлийн байгууллага өгөөд байна. Эдгээр аймгуудад өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Эх сурвалж:www.zms.mn