Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдэд Сонгуулийн ерөнхий хороо1000 нэгжээр урамшуулсан. Мөн “Өргөө” кино театр саналаа өгсөн иргэдэд 1000 төгрөгөөр тус кино театрт кино үзүүлэхээр болжээ гэсэн худал мэдээллийг зарим залуус фэйсбүүк хуудсаараа цацжээ. Харин тус кино театрын менежер энэ талаар “Энэ бол ташаа мэдээлэл. Манай кино театрын зүгээс ийм мэдээлэл цацаагүй. Хэн нэгэн манай байгууллагын нэрийг ашиглаж, энэ мэдээллийг тараасан” гэлээ.